Европын орнуудад ирэх өвөл цас их орж, хүйтрэх төлөвтэй байна

М.Төгөлдөр
2023/10/19

Улс орнуудын ирэх өвлийн цаг уурын нөхцөл байдлын урьдчилсан мэдээг The European Centre for Medium-Range Weather Forecast төвөөс гаргажээ. Тус төвийн мэдээгээр ирэх нэг, хоёрдугаар сард цас их орох төлөвтэй байгаа аж. ОХУ-ын ихэнх бүс нутгаар аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сард хэд хэдэн удаа цас орж, цасан шуурга шуурч, эрт хүйтэрнэ. Харин АНУ-ын цаг агаар Сибирийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах нь. Мөн Европ даяар цаг агаарын ерөнхий төлөв байдал аажмаар өөрчлөгдөж Баруун Европоос Исланд хүртэлх агаарын даралт хэвийн хэмжээнээс доогуур байгааг харуулж байна. Үүний үр дүнд Хойд Атлантын далайгаас Баруун хойд Европ, Скандинав руу чиглэсэн нам даралтын урсгалын нөлөөгөөр зарим хэсгээр хур тунадас их, салхи шуургатай. Их Британи улсын нутаг дэвсгэрт ч цаг агаар тогтворгүй байх нь. Эндээс үзэхэд 2023 оны арваннэгдүгээр сард цочир хүйтрэх, нойтон цас орж, салхины хурд шүрүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Өвөлдөө уулархаг бүс нутгаар цас ахиухан орж, зузаан цасан бүрхүүл эрт тогтох урьдчилсан мэдээ гарчээ.

2023 оны арванхоёрдугаар сар, 2024 оны нэг, хоёрдугаар саруудад цас их орсон бүс нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх урьдчилсан төлөвтэй байна. Энэ жил зун, намрын улиралд бороо их орсон учир хөрсний чийг хангалттай байгаагаас арваннэгдүгээр сараас эхлэн хөрс гүн хөлдөж, зузаан цасан бүрхүүл тогтсон газруудад хүйтэн хургаж, өвлийн саруудад үе үе цас орж, шуурах төлөвтэйг мөн анхааруулжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж:www.severe-weather.eu Орчуулсан Б.Гэрэлзаяа


1
angry
1
care
1
haha
10
liked
1
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18