ТАНИЛЦ: Хотын шинэ даргын хэрэгжүүлэх шийдвэрүүд

Л.Бямбажав
2023/10/19

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 680 мянга байна. Өнгөрсөн жил гаалиар 90 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс мөн 86 мянган тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн автозамын сүлжээний даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ батлах. Одоо автомашины дугаар эзэмшиж байгаа иргэдийн тухайд өөрийн автомашины дугаарыг бусдад худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины дугаарыг салгаж бусдад худалдаалах, автомашинаа хөдөө орон нутагт борлуулах эрхзүйн орчныг бий болгоё гэдэг агуулга бүхий авто замын түгжрэлийг бууруулах, нийслэлийн гэр хорооллыг айл өрхийг орон сууцжуулах хуулийн нэг дэх үндсэн зохицуулалтыг оруулж ирж байна.

Хоёрдугаарт,  Улаанбаатарт замбараагүй барилга байгууламж барих явдлыг хязгаарлах зохицуулалтыг оруулж ирж байна. 2000-аад оноос хойш гэр хорооллыг барилгажуулах тодорхой ажлууд хийгдсэн. Тухайлбал, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг дагаж байрладаг Сэлбэ голын орчмын орон сууцны барилгажилтын ажил хамгийн төлөвлөлтгүй бетонон ширэнгин хорооллыг үүсгэсэн. Яармаг мөн адил. Одоо Сүхбаатарын талбайгаас 800 орчим метрийн зайтай байгаа Дөлгөөн нуур орчмыг үндсэндээ бетонон ширэнг болгоод алдаж байна. Цаашлаад Дэнжийн мянга руу бетонон ширэнги үргэлжилж байна. Иймээс цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт нормыг тогтоож,  архитектурын даалгавар болон барилга эхлүүлэх зөвшөөрөл олгогдоод байгаа 

1500 нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг хязгаарлах, царцаах, зөвшөөрөл бүхий газруудыг хотын ерөнхий төлөвлөлт бүхий газрууд руу хотын стандартын дагуу шилжүүлэх байдлаар зохицуулахаар анхдагч болон бусад хуульд оруулж байна. 

Гуравдугаарт,  Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн дээд цэгт хүрээд байгаа. Гэсэн ч бид өдөр тутамдаа нийслэлийн Засаг даргын болон дүүргийн Засаг даргын захирамжаар өрхийн зориулалттай 0.07 га, 0.04 газрыг зуслангийн болон амины зориулалтаар газар олгож байгаа явдлыг энэ хууль болон дагах хуулиар бүрмөсөн зогсоохоор шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг дарга цаашид газар олгох эрх зүйн зохицуулалтыг хязгаарлаж байна. Энэ нь төвийн зургаан дүүрэг дээр хамаарна. Захын гурван дүүрэг дээр газар олголт үргэлжилнэ. 

 Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд газар олгоно. 

1.       Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд,

2.       Төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэхэд,

3.       Зөвхөн хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар,

4.       Дахин төлөвлөлт буюу гэр хорооллын барилгажуулах бүсэд өртсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж нүүлгэн шилжүүлэх зорилготой үед,

5.       Царцаагдсан барилга байгууламжийн урьд нь олгосон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэх үед Засаг дарга газар олгоно.

Дөрөвдүгээрт, худалдах, худалдан авах ажиллагааг өөрчилж, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. 



10
angry
1
care
0
haha
23
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18