Талийгаач Г.Ганжаргалын амиа алдсан хэргийн газарт анх үзлэг хийсэн шинжээчийг шалгахаар болжээ

Н.Мижидмаа
2023/10/19

Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал 2022 оны долоодугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах "Хасу Шивэрт" рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олдсон.

 Талийгаачид хоёр удаагийн задлан шинжилгээг ар гэрийнх нь хүсэлтээр хийсэн юм. Илэрхий, шарх сорвитой буюу гадны нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй байхад Шүүх эмнэлэг "өндрөөс унасан" гэх дүгнэлтийг гаргасан нь хэргийн хувь заяаг ээдрээтэй болгож, талийгаачийг амиа хорлолт хэмээн хэргийг хаах гэж байна хэмээн ар гэрийнхэн нь мэдээлсэн. Улмаар шинжлэх ухааны үндэслэлгүй Шүүх эмнэлгийн хоёр удаагийн дүгнэлтээ тайлбарлахыг ШШЕГ-аас шаардсан. 

Энэ хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газар /ШШЕГ/-аас дахин шинжээч томилж ажиллахаар болсон билээ. Түүнчлэн  өнөөдөр /2023.10.18/ Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан талийгаач Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэгийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр талийгаачийн нас барсан хэргийн газарт анх үзлэг хийсэн шинжээчийг дутуу шалгасан байж болзошгүй хэмээн үзэж Прокуророос шалгах үүргийг өгчээ.


1
angry
0
care
2
haha
39
liked
2
love
7
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18