Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ: Биеийн тамир, спортын улсын хороо Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу спортын холбоодын шигшээ багийн сонгон шалгаруулах, санхүүжүүлэх гэх мэт дүрмийн хүрээнд хариуцлагаа хүлээсэн. Допингийн, ёс зүйн асуудал гэх мэтийг зөрчсөн холбоо хариуцлагаа хүлээнэ. Хариуцлагын хүрээнд Засгийн газраас холбоог санхүүжүүлж байгаа санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Боксын холбоо хариуцлагаа хүлээх ёстой. Энэ дүрэм, журмын хүрээнд боксын холбооны тамирчин, Азийн аварга болсон Б.Чинзоригтой холбоотой асуудлаар төсвийн менежерийн хувьд боксын холбооны санхүүжилтийг зогсоохоор захирамж өгсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна