"Ханжоу-2022" Азийн Пара наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргалаа

М.Төгөлдөр
2023/10/15

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болно. IV наадамд 44 орны баг тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөх бол Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорих юм.

Азийн зуны спортын пара наадмын түүхэнд хамгийн олон монгол тамирчин оролцох нь. Манай улсын тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар пара наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Инчён-2014” наадмаас хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртэж байв. Монголын пара тамирчдын хамгийн өндөр амжилт үзүүлсэн наадам бол “Инчён-2014” юм. Харин “Жакарта-2018” Азийн наадмаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байлаа.

Энэ наадамд сайн дурын 321 мянга гаруй ажилтан санал ирүүлсэний 20 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. “Ханжоу-2022” Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Д.Нямхүү ажиллана. Харин Монголын багийн тугийг пауэрлифтингийн “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий дөрвөн удаагийн аварга, “Парис-2022” гранпригийн алт, “Софи-2022” гранпригийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Хүрэлбаатарын Энхтуяа нар залах юм.

Энэ наадмын Монголын баг тамирчдын хамгийн олон оролцсон нь Э.Содномпилжээ (4 удаа) бол хамгийн ахмад нь суугаа волейболын тамирчин Ч.Наранцэцэг (65 настай), хамгийн залуу нь усанд сэлэлтийн тамирчин Х.Намуун юм. Баг тамирчдыг Олимпийн наадамд бэлтгэх Үндэсний хороо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооноос онцгойлон анхаарал хандуулан ажиллаж, 334 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс бүрэн хариуцаж, Монголын багийн нэгдсэн хувцсаар хангалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18