Г.Занданшатар: Мод тарьж, ногоон төглөөр гоёх соёлыг түгээж яваа хүн бүрт талархал илэрхийлье

М.Төгөлдөр
2023/10/15

Манай улс 2010 оноос жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласнаар эл өдрийг тэмдэглэдэг дэлхийн 33 дахь улс болсон юм.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Намрын мод тарих өдөр” нээлтээ хийж, иргэд олон нийт, гэр бүл, хамт олноороо ногоон байгууламжийг цогцлоох үйлсэд нэгдэв. Уг арга хэмжээний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдлын эсрэг мод тарих хөдөлгөөн хүн төрөлхтнийг нэгтгэж, хамгийн эрхэм үүрэгт тооцогдож байна хэмээн онцлов. 


Тэрбээр, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо мод тарих соёлыг түгээж, эх дэлхийд ээлтэй эерэг хэвшлийг үлгэрлэж яваа иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлд талархал илэрхийлэхийн сацуу тарьсан моддоо тогтмол тордон арчилж, ургуулах нь нэн чухал гэдгийг тэмдэглэн хэллээ. Түүнчлэн мод тарих өдөрт идэвх, санаачлагатай оролцож, өөрдсийн цогцлоосон ногоон төглөөр дамжуулан илүү сайхан эх дэлхийг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа иргэд, аж ахуйн нэгж, хамт олны төлөөлөлд баяр хүргэж, батламж гардуулсан юм. 



Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2009-2020 оны хооронд нийт 110 000 мод тарьсан бол 2021 оноос хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд 50 000 модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарьж, одоогоор 98.5 хувийн амьдралтай ургуулж байгаа аж. Энэ оны намрын мод тарилт 10 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18