БНХАУ-д болсон газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээний дадлага сургуульд оролцжээ

М.Төгөлдөр
2023/10/14

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас “Бүс ба Зам” онцгой байдлын удирдлага болон гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хамтын ажиллагааны механизмын хүрээнд газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээний дадлага сургууль 2023 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж өнгөрлөө.

Дадлага сургууль БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны харьяа Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний албанд Олон улсын эрэн хайх, аврах, зөвлөлдөх бүлгийн зөвлөмжийн дагуу зохион байгуулагдсан.

Дадлага сургуульд Монгол, Хятад, Беларус, Тайланд, Малайз, Сингапур, Пакистан зэрэг нийт 9 улсын эрэн хайх, аврах, туслах зөвлөх бүлгийн “дунд” болон “хүнд” ангиллын багууд оролцсон ба Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригадаас нийт гурван алба хаагч оролцож өгөгдсөн цагийн байдлын дагуу хариу арга хэмжээ авч харилцан туршлага солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18