Г.Даваажаргал: Энгийн зуухтай айлуудаас ихэвчлэн угаарын хийн хордлогын дуудлага ирдэг

О.Шүрэнцэцэг
2023/10/14

Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас тогтмол зохион байгуулж буй. Угаарын хийн эрсдэлтэй холбоотойгоор тус газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалтай ярилцлаа.

-Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Агаар, орчны бохидолтой тэмцэх газраас ямар ажлууд хийж байна вэ?

-Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй. Жил бүрийн 3-4, 9-10 дугаар сарыг угаарын хийн эрсдэл бүхий сарууд гэж үздэг. Иймээс иргэд, олон нийтэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаарын хий болон хийн хордлого юунаас үүсэж, ямар нөхцөл байдал үүсгэдэг талаарх мэдээ мэдээллийг өгөхөөр ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас “Бидний оролцоо цэвэр орчин” аяныг зохион байгуулж байгаа. Уг аяны хүрээнд нийт долоон дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх тухай өдөрлөгүүдийг зохион байгуулж, хэвлэмэл хуудаснуудыг иргэд, олон нийтэд түгээн ажиллаж байна.

-Угаарын хий үүсэх гол шалтгаан нь юу вэ?

-Өнгөрсөн жилүүдийн угаарын хийн дуудлагаас харахад энгийн буюу уламжлалт зуухтай айлуудаас ихэвчлэн угаарын хийн дуудлага ирсэн байдаг. Гэхдээ дан ганц энгийн зуух гэхээс илүү угаарын хийн эрсдэл нь олон шалтгаантай. Тухайлбал, зуух нь галлагаанд бэлэн эсэх, зуухны битүүмжлэл, яндангийн бүрэн бүтэн байдал, галлагаа хийж буй хүний ур чадвар гэх мэт олон нөхцөл шалтгаанаас угаар үүсэж байна.

-Энгийн зуух хэрэглэдэг хэчнээн айл нийслэлийн хэмжээнд байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороололд 186 мянга орчим өрх бий. Эдгээр өрхийн дийлэнх хувь нь энгийн зуухтай. Иймд бүх айл өрхөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран хүргүүлж байгаа.

-Галлагааны улирал эхэлснээс хойш угаарын хийн дуудлага хэр их ирж байна вэ?

-Угаарын хийн дуудлага мэдээллийн тоог нэгтгэж байгаа. Дуудлага өгсөн айл бүрд заавар, зөвлөгөө өгч байна. Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч 200 мянган төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй өгч байсан. Яг одоогийн байдлаар 50 мянга гаруй орчим өрх угаарын хийн мэдрэгч төхөөрөмжгүй байна гэсэн судалгаа гарсан. Эдгээр 50 мянга орчим айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах шаардлагатай. Угаарын хийг хүн өөрөө үнэрлэж, амталж мэдэхгүй. Зөвхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн тусламжтай мэдэх боломжтой.

-Зөв галлагаа хэрхэн хийх вэ?

-Галлагааны аргачлал бол зуухнаасаа хамаараад харилцан адилгүй. Сайжруулсан зуухны хувьд эхлээд түлшээ хийгээд, дараа нь модоо хийдэг бол энгийн зууханд эхлээд модоо түлж, дээр нь түлшээ хийдэг. Яагаад ес, аравдугаар сард угаарын хийн эрсдэл өндөр байдаг вэ гэхээр нэгдүгээрт, зуны турш галлагаагаа хийгээгүй зууханд гал түлснээр угаарын хийн эрсдэл үүснэ. Хоёрдугаарт, хавар, намрын улиралд гадна, дотно агаарын температурын зөрүү багассантай холбоотойгоор зуухны таталт багасаж, шаталтын процессыг удаашруулдаг. Энэ удаашрах процесс явагдсанаар угаарын хий гардаг. Ялангуяа намрын улиралд галлагаа хийх гэж байгаа бол маш сайн шаталттай галлагаа хийснийхээ дараа түлшээ хэрэглэх нь зүйтэй. Мөн намрын улиралд галлах давтамж өдөрт дунджаар 1-2 байдаг нь эрсдэлт нөхцөлийг үүсгэдэг.

-Сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтийн нөхцөл байдал ямар байна вэ. Мөн сайжруулсан түлшинд тогтмол шинжилгээ хийж байгаа юу?

-Энэ жилийн хувьд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт 100 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөх үүрэг даалгавар өгсөн. Одоогийн байдлаар 120 мянган тонн сайжруулсан түлшийг нөөцлөөд буй. Мөн сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна. Харин түлшний чанартай холбоотойгоор хоёр долоо хоногт нэг удаа баруун, зүүн үйлдвэр, төвийн үйлдвэр болон агуулахуудаас дээж аван, холбогдох мэргэжлийн лабораториудад шинжилгээ хийж байгаа.

-Улаанбаатар хотод агаарын чанар хэмжих станц хэд байдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд 19 станц 24 цагийн турш агаарын чанарын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжиж байгаа.

-Өчигдөр Улаанбаатар хотод үл мэдэгдэх үнэр ялгарсан. Энэ асуудалтай холбогдуулан тус станцуудад мэдэгдэл ирсэн болов уу?

-Тус мэдээллийн дагуу бүх байршил дахь суурин станцын дүнг шалгасан. Тухайн станцууд азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, угаарын хий, Озон, РМ2.5, РМ10 зэрэг зургаан үзүүлэлтээр хэмжилт хийдэг. Өнгөрсөн 24 цагийн байдлаар бүх байршлыг шалгаж үзэхэд, дээрх үзүүлэлтүүд нэмэгдээгүй байсан. Агаарын чанар хэмжих станцууд 30 минут тутамд www.agaar.mn сайтад мэдээллээ шинэчилж оруулдаг.

-Өнөөдрийн тухайд Улаанбаатар хотын агаарын чанар ямар байна вэ?

-Агаарын чанарын үзүүлэлтүүдийг Улаанбаатар даяар нэгтгэж үзэх нь өрөөсгөл ойлголт. Байршлаасаа хамаараад харилцан адилгүй. Жишээлбэл, зарим станцууд гэр хорооллын бүсэд, зарим нь авто зам дагуу, эсвэл орон сууц, үйлдвэрийн бүсэд бий. Азотын давхар исэл автомашинаас ихээр ялгардаг. Тиймээс Баруун 4 зам орчимд азотын давхар исэл нь өндөр гардаг. Харин Баянхошуу орчим буюу гэр хорооллын бүсэд тоосонцрын агууламж өндөр байх зэргээр харилцан адилгүй байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 3 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 10 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 11 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 13 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 14 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 14 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 15 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 16 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 16 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 17 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 18 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 18 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр