Нийслэлийн 18-р сургуулийн сурагчид дахин хордлого авч, ЭХЭМҮТ-д хүргэгджээ

О.Шүрэнцэцэг
2023/10/13

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид энэ сарын 21-нд ангидаа байхдаа хордсон. Хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах хүрээнд тус сургуулийн дунд анги буюу 6-8 дугаар ангийнхны хичээлийг  цахим хэлбэрт шилжүүлсэн. Сурагчдын хордсон шалтгааны дүгнэлт гарсаны дараа хичээл сургалтын үйл ажиллагааг танхимд шилжүүлнэ гэсэн юм.

Одоог хүртэл сурагчид юунаас болж хордсон шалтгааныг тодорхойлох шинжилгээний хариу гараагүй байна. Хариу хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Тэгвэл өмнө хордсон 14 сурагч дахин сургууль дээрээ хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор сургууль дээр нь цагдаагийн байгууллага ажиллаж байна. Өмнөх хордлого нь гарч амжаагүй  байтал дахин хордлогонд орчихлоо гэх зүйлийг эцэг эхийн зүгээс гомдолтой байгаагаа хэллээ. 

Одоогийн байдлаар 3 хүүхдийн биeийн байдлыг харзнахаар хэвтүүлэн, бусад хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байдалтай байна.

Хүүхдүүдийн толгой эргэж,  хөл дээрээ зогсож чадахгүй, бөөлжих,  шинж тэмдэгтэйгээр ЭХХЭМҮТ-д очсон байна. Хордсон хүүхүүдийн  эцэг эхийн зүгээс угаартсан гэх зүйлийг хэлж байгаа юм. 


5
angry
0
care
0
haha
2
liked
0
love
5
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 41 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 44 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18