Голомт банк: Нээлттэй ажлын байрны өдөрлөг болж байна

Н.Мижидмаа
2023/10/11

Өдөрлөг маргааш үргэлжилнэ -

Ажил бол бидний хоёр дахь гэр буюу хүн идэвхтэй амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Тийм ч учраас тав тухтай орчин нөхцөл, найрсаг хамт олон, бүтээлч хүрээлэл, ажлаа зөв сонгохоос л амжилт эхэлнэ.Тэгвэл таныг мэргэжил харгалзахгүй, туршлага шаардахгүй, насны хязгааргүй нээлттэй ажлын байрны өдөрлөгт өргөнөөр оролцож, эрч хүчтэй, мэргэшсэн, шинэ залуу үетэй нэг баг болж Голомтын гэр бүлд амжилтын гараагаа эхлүүлэхийг урьж байна.

Тус өдөрлөг 2023 оны 10-р сарын 10, 11-ний өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд Улаанбаатар хотод байрлах Голомт банкны бүх салбар, бизнес төвүүдэд зэрэг зохион байгуулагдаж байна. Та өөрт хамгийн ойр байрлах дурын салбарт зочилсноор Голомт банканд нээлттэй байгаа ажлын байруудтай танилцах, мэдээлэл авах, сонирхож буй ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг авах, анкет бөглөж ажлын ярилцлагад шууд орох, карьeр төлөвлөлтийн зөвлөгөө, чиглүүлэг авах боломжтой юм.

Голомт банк 2300 гаруй ажилтантай бөгөөд 33 хувь нь Z үеийн залуучуудаас бүрдэж байна. “Ажилтан төвтэй банк” бодлогын хүрээнд мэргэжлийн өндөр ёс зүйтэй, шударга зарчимч, итгэл даах, хариуцлагатай хамтын соёлд суурилсан ажилтан бүрд ээлтэй менежментийн тогтолцоог бий болгон, ажилтнуудаа тогтвортой өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг эрмэлздэг. Та Голомт банканд нэгдсэнээр:

• Эрч хүчтэй, найрсаг, чадварлаг хамт олон
• Ажлын байрны таатай орчин нөхцөл
• Өсөж дэвших, тасралтгүй суралцаж хөгжих боломж
• Өрсөлдөхүйц цалин, урамшуулал
• Бүх төрлийн нийгэм, ахуйн хөнгөлөлт, хангамж таныг хүлээж байна.

Та Голомт банкны дурын салбарт зочлон тухайн салбарын Харилцагчийн зөвлөхтэй уулзаж нээлттэй ажлын байрны талаар товч мэдээлэл авснаар сонирхсон ажлын байрандаа анкет бөглөн анхан шатны ярилцлагад ороорой. Танд амжилт хүсье.

 

АЖЛАА ЗӨВ СОНГОХООС АМЖИЛТ ЭХЭЛДЭГ

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18