Орхон аймаг ЭМД-ын шимтгэл төлдөггүй, хаягийн бүртгэлгүй иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

О.Шүрэнцэцэг
2023/10/10

Орхон аймгийн Засаг дарга санаачлан  “Эрүүл Эрдэнэт хүн” төслийг энэ сарын 1-нээс  хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн зорилго нь тодорхой хаягийн бүртгэлгүй, ЭМД-ын  шимтгэл төлдөггүй иргэдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах гэнэ.

Улсын хэмжээнд “Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо” өрнөж байгаа ч дээрх шалтгаануудаас болж эрт илрүүлэгтээ хамрагдаж чадахгүй байгаа нэг  хэсэг бий.  Тэгвэл удаан хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй иргэддээ эрүүл мэнддээ анхаарах  боломжийг “Эрүүл Эрдэнэт хүн” төслөөр олгожээ.


Тус аймагт ЭМД-ын шимтгэл төлдөггүй  2406 иргэн бүртгэлтэй байдаг аж. Насны хувьд 18-30 нас 11 хувь, 31-45 нас 22 хувь, 46-60 нас 37 хувь  61-ээс дээш нас 29 хувийг эзэлдэг байна.

Үзлэгээр түргэвчилсэн тестээр ходоод, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхай зэрэг дөрвөн төрлийн хавдрын маркер,  тэмбүү, элэгний B,C вирусийг тодорхойлж,  ерөнхий биеийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн  эхо, чих, хамар хоолойн үзлэгийг хийж байгаа ажээ. 




1
angry
0
care
0
haha
2
liked
8
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 43 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 47 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18