2024 оныг "Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих жил" болгов

Ц.Цэрэнбадам
2023/10/10

Монгол болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо.

Иймд Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих жил” болгон зарлажээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ХБНГУ-аас Монгол Улсад шинээр томилогдсон онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Хельмут Кулитцийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэрээ онцлон хэлсэн байна.

Мөн уулзалтаар хоёр улсын боловсролын салбарын олон жилийн нягт хамтын ажиллагаанд талархал илэрхийлж тэр тусмаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй техникийн болон мэргэжлийн боловсролын салбарт ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлж буй ажлууд амжилттай байгаа талаар онцлов.

ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол” төсөл, “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль” төсөл хэрэгжиж байгаа ба энэ оны есдүгээр сард баталсан Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд дээрх төслүүдийг 2026 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон.

Мөн энэ оны арваннэгдүгээр сард БШУЯ-наас Улаанбаатар хотноо болох ХБНГУ-ын “Саксон мужийн боловсролын өдөрлөг” арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар болон Ерөнхийлөгчийн Илгээлт-2,100 тэтгэлэгт хөтөлбөр, Ерөнхий сайдын санаачилсан 1,000 инженер ХБНГУ-д бэлтгэх асуудлаар талууд санал солилцлоо гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18