Японы №1 Yuasa брэндийн чанартай аккумляторыг албан ёсоор танилцууллаа

О.Шүрэнцэцэг
2023/10/03

Глобал Электроникс ХХК Японы №1 болох YUASA брэндийн аккумуляторыг Монголын зах зээлд албан ёсоор танилцууллаа.

Тус компани 2022 оноос эхлэн үйл ажиллагаа өргөжүүлэн Япон Улсын 100 гаран жилийн түүхт GS YUASA корпорацын YUASA брэндийн аккумлятор болон бүх төрлийн тоног төхөөрөмжийн зай тэжээл, батарейг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байгаа аж. Ингэхдээ орчин цагийн авто техник хэрэглэл, цахилгаан болон бензин хөдөлгүүрт авто машинуудад удаан ашиглагдах, мөн аюулгүй байдлыг бүрэн хангасан технологийг жил ирэх тусам сайжруулан үйлдвэрлэж байна. 



YUASA аккумлятор нь:

  • Чанартай материалаар хийгдсэн учир эрс тэс уур амьсгалд тохиромжтой.
  • Хурдан цэнэгээ авдаг.
  • JIS стандартын шаардлага хангасан учраас япон автомашинд төгс зохицоно.
  • Сульфалтжилтад тэсвэртэй учраас удаан эдлэгддэг зэрэг давуу талтай.

 

Глобал Электроникс ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Болормаа:

“Технологийн хувьд -45-аас +45 градусын дулаанд тэсвэртэй. Энэ нь манай орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой гэсэн үг. Улаанбаатар хотын ихэнх машинууд hybrid буюу хосолсон хөдөлгүүртэй байдаг. Тэгвэл YUASA брэндэд  тэдгээр машинуудад  зориулан хийсэн EPY серийн буюу шингэнгүй хуурай аккумуляторыг зориулан оруулж ирлээ. Энэ аккумулятор нь 4-8 жилийн ашиглалтын хугацаатай болохоор жил болгон шинэ аккумулятор авах шаардлагагүй. YUASA брэндийн аккумуляторыг авснаар олон жил хэрэглэж, жил болгон нэг аккумулятор хаяж хог хаягдал гаргахгүй учир байгаль экологид ээлтэй.Үнийн хувьд зах зээл дээр худалдаалагдаж буй аккумуляторуудтай ойролцоо үнээр худалдаалагдаж байгаа

GS YUASA корпорацийн олон улсын борлуулалтын албаны менежер Тошитада Аоки:



“Бид орчин цагийн авто техник хэрэглэл, цахилгаан болон бензин хөдөлгүүрт автомашинуудад удаан ашиглагдах мөн аюулгүй бүрэн шийдсэн технологийг жил ирэх тусам сайжруулан үйлдвэрлэж байна. YUASA батарейг 130-аас илүү улсад экспорт хийдэг. Маш чанартай байдаг учраас борлуулалт өндөр байдаг”.

YUASA БРЭНДИЙН АККУМЛЯТОРАА 10 ХОНОГИЙН ТУРШ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ХУДАЛДААЛЖ БАЙНА.

Улаанбаатар хотын бүх дүүргийн 30 гаруй гэрээт борлуулалтын цэгүүдээр худалдаалж байна. Төв дэлгүүр Ялалт плазагийн нэг давхарт байрлаж байна.

Холбогдох утас: 70119432, 95039432

Глобал Электроникс ХХК-ийн тухай товчхон

Глобал Электорникс ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан. Эрүүл амьдралын хэв маяг, технологийн шинэчлэл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг цогцлоон, нийгмийн тогтвортой хөгжлийн төлөө манлайлагч байна гэх алсын хараа дор өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулсаар иржээ.

Тус компани 2013 оноос хойш автомашины аккумуляторын бизнесийг эхлүүлсэн бөгөөд олон туршилт судалгааны үр дүнд Монгол улсын эрс тэр уур амьсгалтай нөхцөлд бүрэн ажиллах, эдийн засгийн хэмнэлт үүсгэх Японы Панасоник брэндийн бүх төрлийн суудлын автомашинуудад зориулсан аккумуляторуудыг албан ёсны эрхтэйгээр импортлон худалдаалж байна.













1
angry
0
care
0
haha
6
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 25 минутын өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 1 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 3 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 4 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 5 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 6 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 6 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 7 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 8 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 8 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр