МАН: Газар олголт, түгжрэлийн асуудлуудыг судалж, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон

О.Шүрэнцэцэг
2023/10/03

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв.

Тэрбээр "Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн  худалдан авалтын явцтай холбогдуулан Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сайдын мэдээллийг сонссон. Ж.Сүхбаатар сайд өөрөө өргөдлөө өгсөн. Нэгэнт алдаа гаргасан болохоор өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү шийдвэртэй холбогдуулан бүлгээс хоёр шийдвэр гаргаж байна. 

 1. Нийслэлд ужгирсан гэж хэлж болох газар олголт, хот төлөвлөлтийн зөрчүүд, түгжрэлийн асуудлуудыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын байгуулахаар болсон 

2. Ерөнхий сайд газар олголт, хот төлөвлөлтийн зөрчлүүдийн эргэн тойрон дахь авлигын асуудал дээр бүлэг улс төрийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Бүлгийн гишүүд Засгийн газар нийслэлийн газар олголт, тендерийг тойрсон авлига хээл хахуультай холбоотой тодорхой томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Мөн Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ногоон автобустай холбоотойгоор АТГ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтарсан ажлын хэсэг гараад хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм билээ. Энэ долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үүний дараа Ерөнхий сайд холбогдох хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ярина" гэлээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 19 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 30 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19