Д.Сумъяабазар: Автобусны захиалагчийн хяналтаа дутуу хийсэн юм билээ, бухимдуулсанд уучлаарай

О.Шүрэнцэцэг
2023/10/02

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр Ерөнхий сайдад өгсөн. Түүний огцрох өргөдлийг МАН-ын бүлэг дэмжээд буй юм. Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаараа мэдээлэл өглөө. Тэрбээр "Би Нийслэлийн Засаг даргын ажлыг авснаас хойш гурван жилийн хугацаанд Улаанбаатар хот эрүүл засаглал, эдийн засагтай байх ёстой гэсэн зорилгоо болгож УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, иргэдийнхээ итгэлийг үргэлжлүүлэх сүүлийн 30 жилийн хугацаанд үүссэн нөхцөл байдлыг хөгжлийн зөв шатанд гаргаж онцгой анхаарахаа илэрхийлж байлаа.

Тэнүүн Огоо ХК, Эрдэм Транс ХК-тай уулзаж байгаагүй. "Ногоон автобус"-аас болж иргэдийгээ бухимдуулсан бол үнэхээр уучлалт хүсье. Сүхбаатарын талбайд ил гаргаж иргэдийн санаанд нийцэж байгаа бол хүлээж авъя, үгүй бол буцаах бодолтой байсан шүү.

Хууль хяналтын байгууллага яаралтай шалгаж, тодорхой хэмжээний эх үүсвэр зарцуулсныг шүүн тунгаах ёстой. Тиймээс хотын иргэдэд дутагдаж буй 750 автобус, хуучин автобусыг шинэ болгох гэж зүтгэсэн, захиалагчийн хяналтаа дутуу хийсэн асуудал байсан юм билээ шүү. Тиймээс иргэдээсээ уучлалт хүсч байна. Хот бол нэг хүний ажил биш нийт хүний эрх ашиг юм. 

Хотын даргын ажил үнэхээр хэцүү юм билээ шүү. Маш өргөн хүрээнд маш олон хүний ашиг сонирхол нийцсэн их зовлонтой бөгөөд хүнд ажил юм билээ шүү. Дараагийн Хотын даргаа хайрлаарай гэв.



8
angry
0
care
8
haha
2
liked
3
love
8
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 19 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 30 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19