Л.Оюун-Эрдэнэ: АТГ нийслэлийн төсвийг шалгаж байна, авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой

Ц.Цэрэнбадам
2023/10/02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын Бүлгийн хуралд оролцож, нийслэл Улаанбаатар хотын удирдлагуудын талаар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын удирдлага асуудлаа шийдэж чадахгүй байна.

Засгийн газрын зүгээс нийслэлийг онцгойлон дэмжиж, Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, 27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, эрхзүй, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлж, хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийг мөн л анх удаа төсөвлөсөн ч зөв зарцуулж чадаагүй.

Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжүүлж байгаагүй.

АТГ одоо төсвийн зарцуулалтын гүйлгээг шалгаж байна. Авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой.

Та нарын арчаагүй, хайнга үйлдлээс болж, нийслэлчүүд хохирч болохгүй.

Нийтийн тээвэр гэдэг газар олголтын адил бас л том авлигын сүлжээ гэдэг нь харагдаж байна. Их хөрөнгө зарсан ч олон жил нийтийн тээврийн чанар сайжраагүй нь ч үүнтэй холбоотой. 2009 оноос хойш нийтийн тээврийн шинэчлэл огт хийгдээгүй байна.

9-р сарын 3-29-нд 28 хоногийн хугацаанд 16 аймгийн 7300 орчим иргэдтэй 100 гаруй цагийн уулзалт хийсэн. Одоо нийслэлд онцгой анхаарал хандуулна.Хатигийг уутаар нь шахна. Өвдөлт өгөх нь мэдээж” гэж хэллээ


4
angry
2
care
5
haha
32
liked
0
love
2
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18