УЕП Б.Жаргалсайхан: Нүүрсний хэрэгт 12 гишүүн шалгагдаж байна

Ц.Цэрэнбадам
2023/10/02

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас манай сэтгүүлч нүүрсний хэрэг болон сүүлийн үед шалгагдаж байгаа хэргүүд хаана гацаад байгаа талаар тодрууллаа. 

Тэрбээр, “Нүүрсний хэрэг түргэн шуурхай шийдэгдээсэй гэсэн олон нийтийн хүлээлт их байна. Энэ хэрэг дээр мөрдөх байгууллага, хяналт тавьж байгаа прокурорууд өдөр шөнөгүй ажиллаж байна. Мөрдөгч, прокуроруудаас шалтгаалахгүй байцаан шийтгэх ажиллагааны маш олон ажиллагаанууд байдаг. Та бүхэн санаж байгаа бол Хөгжлийн банкны хэрэг дээр хэлж байсан санагдаж байна.

Одоогийн хэрэгжиж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд оролцогч нарын гомдлыг заавал хянан шийдвэрлэх ёстой. Хэрэв тэр эрхийг нь хангаагүй бол шүүх дээр хэрэг шийдэхэд буцах үндэслэл болдог. Тиймээс мөрдөгч, прокуроруудаас шалтгаалахгүйгээр шинжээч томилдог жишээтэй. Хөгжлийн банкин дээр гэхэд 62 шинжээч томилсон санагдаж байна. 62 шинжээч томилоход 1-1429 хоног зарцуулсан. Хөгжлийн банкны хэрэг дээр миний санаж байгаагаар 354 хүсэлт гомдол гаргасан. Энэ хүсэлт гомдлыг салгаж шийдвэрлэхэд 14-21 хоног зарцуулдаг. Энэ хуулийн зохицуулалтаас шалтгаалан тодорхой хэмжээнд нүүрсний гэх хэрэг, БЗС-ийн хэрэг зэрэг хэргүүдэд хугацаа шаардагдаж байна. Тиймээс ажлыг эрчимжүүлж ажиллаж байна. Энэ хэргүүдийг шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна"

Яг нүүрсний хэргийн тухайд? Нүүрсний хэрэг дээр шүүхэд долоон хэрэг шилжсэн байна.

Одоо шүүх дээр мөрдөн байцаалтын ажиллагаанд 14 хэрэг байна. 29 хэрэг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна. 143 хүн яллагдагчаар татагдсан, гурван аж ахуй нэгж байна. Миний санаж байгаагаар нийтийн албан тушаалтан 90 хүн байгаагаас улс төрд нөлөө бүхий 12 хүн шалгагдаж байна. Долоон хэрэг шүүхэд шилжсэн. Прокурорын шатанд 12 хэрэг хянагдаж байна. Удахгүй ар араараа хэргүүд нь шилжиж ирнэ.

Өндөр албан тушаалтан гэдэгт хэн хэн орж байна вэ?

 Энд 12 хүн байгаа. УИХ-ын гишүүд гэж ойлгож болно.

 

 

 


1
angry
0
care
10
haha
3
liked
1
love
1
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18