МАН: Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг "байцаана"

Л.Бямбажав
2023/10/02

УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2023.10.02/ нээлтээ хийнэ. Намрын чуулган нээмэгц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсоно. 

Дараа нь 12 цагийн үед УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ногоон автобусны асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, үүсээд буй асуудлаар хотын дарга Д.Сумъяабазар болон Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар нараас мэдээлэл сонсох юм байна.

Түүнчлэн Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатарыг чөлөөлнө гэх мэдээлэл байгаа юм. 

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд БНСУ-ын Daewoo компанийн автобуснууд түрүүчээсээ орж ирсэн ч гэрээний  шаардлага хангаагүй, хуучин автобус оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Өчигдөр тус компанийн төлөөлөл  БНСУ-аас Монгол Улсад ирж тайлбар, мэдээлэл өгөх үеэрээ "Монгол Улсын Засгийн газар, хотын дарга, Улаанбаатар хотын иргэдээс уучлалт гуйж, Монголоос захиалга өгөхөд манай үйлдвэр автобусаа богино хугацаанд хийсэн болохоор алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна" хэмээн мэдэгдсэн. 

Өнгөрөгч шөнө автобусны хэргээр цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид дөрвөн хүнийг цагдан хорьсон. 

Тодруулбал, “Тэнүүн Огоо” ХХК-ийн захиарал А.Ганхуягийг, “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга”  Б.Түмэнжаргалыг, “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх,  “Тэнүүн Огоо” ХХК-нд гүйцэтгэх захирал албан тушаалтай Ж.Эрдэнэбат нарыг цагдан хорьжээ. 


3
angry
0
care
1
haha
8
liked
1
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18