Улаанбаатар бондын ₮500 тэрбумаас ₮140 тэрбумыг түлшинд биш, орон сууцжуулах төсөлд зарцуулна

М.Төгөлдөр
2023/10/01

-Улаанбаатар бондын цанг даваа гарагт цохино-

Монгол Улсын хүн амын тал орчим хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын иргэдээс авсан судалгаагаар хамгийн тулгамдсан асуудлын эхэнд агаарын бохирдол, түгжрэл эрэмбэлэгджээ. Энэ нь ч тодорхой хариулт. Гэвч олон жилийн буруу бодлогын уршгаар бий болсон энэ хоёр асуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүй. Ялангуяа, урт хугацаанд үргэлжлэх том төслүүдийг санхүүжүүлэхэд хүндрэлтэй өнөөгийн манай төсвийн нөхцөлд. Тийм ч учраас Улаанбаатар хотод тулгамдсан томоохон асуудлуудыг шийдэх гарцыг аль болох эрт эхлүүлж, далайцтай төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагаар Улаанбаатар бондыг гаргаж байгаа гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн тайлбарлав.

Нийслэлийн төсвийн орлогын бүтцийг харвал 80 гаруй хувь нь татварын орлого бол 18 хувь нь татварын бус орлого байна. Татварын орлогын 65 хувь нь л гэхэд хүн амын орлогын албан татвар. Харин зарлага талыг нь харвал нийслэлийн 1.9 их наяд төгрөгийн төсвийн 60 хувь орчим нь урсгал зардал, 600 орчим тэрбум төгрөг нь улсын төсөвт төвлөрүүлж буй мөнгө. Ингээд үзэхээр үлдсэн 200 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажлуудаа хийх орон зай гарч байна. Зөвхөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд өнгөрсөн онд 100 тэрбум төгрөг зарцуулсан гээд үзэхээр энэ хэмжээний мөнгөөр нийслэл хотод тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх боломжгүй нь харагдаж байна.

Улаанбаатар бонд бол Монгол Улсад гаргаж буй орон нутгийн анхны бонд. Гэхдээ эрэмбийн хувьд Засгийн газрын бондоос дутахгүй, мөн баталгаатай, түргэн борлогдох давуу талтай. Засгийн газар, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан шийдвэрээр гаргаж байгаа энэхүү бондын андеррайтераар "БиДиСек ҮЦК" ХК ажиллаж байгаа бол дэд андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК”, "Голомт Капитал ҮЦК" хамтран ажиллана. Нийт 500 тэрбум төгрөгийн Улаанбаатар бондыг таван жилийн хугацаатай босгохдоо гурван үе шаттай гаргахаар төлөвлөжээ.

Эхний шатанд 270 тэрбум төгрөгийн бондыг гаргах гэж байгаа бол 230 тэрбумыг ирэх онд хоёр үе шаттай босгох юм. Нийт бондын хөрөнгийг гурван том төсөлд зарцуулах юм байна.

Үүнийг задалж харвал:

-Сэлбэ, Дунд голын дагуу үерийн гамшгаас сэргийлж, далан байгуулах, Улаанбаатар хотын

авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор

хэрэгжүүлж буй "Сэлбэ сэргэлт" төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтадын санхүүжилтэд 150 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ хүрээнд есөн км урт үерийн далан, 21.6 км авто зам, явган болон унадаг дугуйн 43.2 км зам, дөрвөн гүүрэн байгууламж, нийтийн тээврийн 68 зогсоол байгуулах юм байна. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахаас гадна түгжрэлийг бууруулахад нөлөөтэй төсөлд тооцогдож буй.

-Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгаанд сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал жин дардаг. Тэгвэл хүртээмжтэй боловсролын хүрээнд “Сургууль, цэцэрлэгийн дуусгал” төсөлд 100 орчим тэрбум төгрөг зарцуулах бөгөөд олон жил гацсан 30 гаруй цэцэрлэг, сургуулийн барилгыг гүйцээж, 2024 оны хавар ашиглалтад оруулах юм байна. Санхүүжилт нь шийдэгдэлгүй явж ирснээс хөрөнгө оруулалтын зардал нь 30 хувь хүртэл өссөн эдгээр төслийг дуусгах нь эдийн засгийн хувьд мөн өгөөжтэй хэмээн үзжээ.

-Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд үйлдвэрлэл технологийн паркийг Налайх, Багануур дүүрэгт байгуулахад тодорхой төсвийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна.

-Харин 180 орчим тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах бөгөөд 140 орчим тэрбум төгрөг нь орон сууцжуулах төсөл хөтөлбөрт зарцуулагдах ажээ.

Цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бондыг дахин санхүүжүүлэх зорилгоор Улаанбаатар бондыг үргэлжлүүлэх гаргах ба бүр олон улсад гаргана гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар онцлов.

 

 

 

 

 


0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18