Б.Ундармаа охины ээж Ш.Цогцэцэг: "Та хоёр охиноо булсан биздээ, хотод аваачиж хорьж, зодож байгаад хэргийг чинь хүлээлгэнэ" гэж аймгийн цагдаа үргэлж дарамталж байна

Н.Мижидмаа
2023/10/02

2019 онд Сэлэнгэ аймагт гэрийнхээ гадаа тоглож байсан Б.Ундармаа охин өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Охин алга болоод таван жилийг ардаа үдээд байгаа юм. "Сэргэлэн цовоо, аавынхаа амь шүү дээ миний охин чинь" хэмээн ээж нь хоолой зангируулан ярина. Охиныг алга болсон хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн мөрдөгч охины аавыг "чи охиноо булсан биз дээ, чамайг хот руу авч явж хорьж байгаад хоригдлуудаар зодуулна. Тэгээд хэргийг чинь хүлээлгэнэ дээ" гэж дарамталж байгаа учир охины ээж Ш.Цогцэцэг бидэнд хандлаа. 

Охин нь алга болоод таван жил өнгөрсөн байна. Сураг ажиг дуулдаж байна уу?

-Миний охин Бибиш овогтой Ундармаа нь алга болохдоо найман настай байсан. 2019 оны 4 сарын 14-ний өдөр сураггүй болсон. Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд гэрийнхээ гадаа тоглож байсан. Тэр өдөр аав нь хөрзөн гишгэж байсан айлаасаа мөнгөө авах гээд явчихсан байсан юм. Б.Ундармаа хоёр найзтайгаа тоглоомын талбай дээр тоглож байсан. Би тэр үед нээх юм бодоогүй, найз нартайгаа тоглож л байдаг болохоор. Нэг харчихаад "миний охин ороорой" гэж хэлчихээд гэртээ хувцсаа угааж байсан юм. Тэгээд нээх удалгүй аав нь ирээд охиноо дуудах гэтэл алга болчихсон байсан.

Хамт тоглож байсан хүүхдүүд нь юу гэж хэлдэг вэ?

-Манай охинтой хамт тоглож байсан нэг охин " Амараа ахаа" гээд хашааны булан тойроод гүйсэн гэж хэлсэн. Амараагаас асуухад ямар ч сэжүүр гараагүй. Цагдаагаас болохоор тэр айлдаа очоод хайгаад яв гэдэг. Арга ядаад үзмэрчид үзүүлтэл охин чинь амьд байна , том болоод ирнэ гэж хэлсэн. Миний охин  амьд байгаа бол ямар сайхан юм бэ гэж бодогддог ч олдохгүй байгааг нь бодохоор хэцүү санагддаг.

Охин нь ах, эгчтэй юу?

 - Охин маань дээрээ нэг ахтай, ах нь бол бүр том болчихсон, одоо 30 нас хүрч яваа. Уг нь миний охин чинь хэнз мөртлөө их сэргэлэн, сахилгагүй. Хичээлдээ овоо сайжирч байсан юм шүү дээ.

Цагдаагийн байгууллагаас охиныг нь хайж байна уу?

- Асуухаар хайж байгаа шүү дээ гээд л уурладаг. Гэхдээ яг үнэндээ нөхөр бид хоёр энэ Сэлэнгэ аймгийн цагдаа нараас айж байна. Нөхөр бид хоёрыг нь хүүхдээ булсан биз дээ гэж байнга дарамталж байна. Сэлэнгэ аймгийн н.Сумъяа гэдэг цагдаа залуу манай нөхрийг хот руу авч явж хорино. Тэгээд хүнээр зодуулж байгаад хэргийг чинь хүлээлгэнэ гэж сүрдүүлсэн. Тэр цагдаа манай гэрт орж ирэхээрээ их дээрэнгүй харилцаатай. "П" нар минь гэж хараадаг. Төрсөн аав, ээж нь яаж охиноо алах вэ, үнэхээр хэцүү байна. Энхрийлж өсгөсөн охиндоо бид хоёр гар ч хүрч үзээгүй шүү дээ.

Та хоёрыг ямар үндэслэлээр цагдаагаас сэжиглээд байгаагаа хэлсэн үү? 

-Тэрийгээ хэлдэггүй, гэрт ирээд л үгийн зөрүүгүй "та хоёр охиноо булсан уу, хаана булсан. Эсвэл мотоцикл дээр дүүрч яваад алчихсан юм уу" гэж сүүлд ирж дарамталсан. Бас нөхөрт минь цагдаа залуу гар хүрч цохиж авсан. Охиноо үгүйлж ядаж байхад Цагдаа залуу хүртэл дээрэлхээд байхаар үнэхээр гомдож байна.

Уучлаарай, гэхдээ Б.Ундармаа та хоёрын төрсөн охин биз дээ?

-Тийм ээ, бид хоёрын төрсөн охин. Би нөхөртэйгөө 30 жил амьдарч байна. Би ч бай, нөхөр маань ч бай хоёулаа охиноо алах боломжгүй шүү дээ. Орой болгон л охиноо амьд байгаасай, юу хийж байгаа бол гээд л хоорондоо ярьдаг юм. Би зарим шөнө нойр хүрэхгүй уйлж хононо. Миний охин чинь аавынхаа амь шүү дээ. Заримдаа охиноо зүүдэлж хонолоо, бодит юм шиг байсан гээд нөхөр ярьдаг. Нөхрийн маань анхны охин үр. Гэтэл цагдаа нар нөхөр бид хоёрыг группт байдаг гээд дээрэлхээд байгаа юм шиг үнэндээ голдоо ортол Цагдаагийн байгууллагад гомдож байна. Охиныг минь тууштай хайгаад өгөөсэй, бид хоёрт хэрэг тохох гэж оролдож байхын оронд охиныг минь олоод өгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.Мөн  Аймгийн, хотын цагдаа маргааш ирнэ гэж байсан. Бид нар үнэндээ айж байна. Ирээд л нөхрийг минь цохиж зодоод, дарамтлаад байдаг.

Та бүхэн одоо Жавхлант сумандаа байгаа юу?

-Манайх Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нүүж ирсэн. Нөхөр маань айлуудын ойр зуурын ажилд тусладаг. Саяхан айлын хөрзөн гишгэж өгөхөөр хөдөө явсан. Харин би Ерөө суманд гуанзанд ажилладаг. Би нэг үзэж хардаг хүнд үзүүлтэл гэрийнхээ бууриа солиод нүү гэж хэлсэн. Мөн тэрнээс ч илүү хэцүү байсан шалтгаан нь миний охины алга болохдоо тоглож байсан тоглоомын талбай нь манай гэрийн яг ард байдаг. Би тэрийг харахаар хямарч уйлаад хэцүү байсан учраас Ерөө суманд нүүж ирээд амьдарч байна. Би охиноо ямар ч байсан амьд байгаад том охин болчихсон байгаа даа л гэж ихэнхидээ төсөөлж, итгэдэг. 

Бидэнд хандаж ярилцсан танд баярлалаа.


6
angry
5
care
2
haha
3
liked
6
love
25
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18