Тэнүүн Огоо ХХК-ийн захирал А.Ганхуяг: Иргэдээсээ хүлцэл өчиж байна. Ажлыг унагаах гэсэн олон хүн байна. Үйлдвэрлэлийн алдаагаа Daewoo өөрөө тайлбарлана биз. Би бол энэ компанид шаардлагаа тавиад автобусуудаа тат гэдгийг хэлсэн. Daewoo автобус Монголд 14 жил явж байна. Хуучин авч байсан 400 автобус авахдаа мэргэжлийн хүн байхгүйгээс алдаа гаргаж 14 жил унасан. Daewoo автобус бол 336 сая төгрөгийн өртөгтэй. Тээврийн зардал 9800 доллар. Ер нь бол 86,87 мянган долларын автобус шүү дээ. Энэ автобусанд үйлдвэрийн алдаа бол үнэхээр байгаа. Daewoo-г энэ автобусуудаа тат гэдэг шаардлага тавьсан. Автобусанд улс төр хийж болохгүй, юм хийж байгаа нэгнээ шүүмжилдэг юм байна.
Daewoo компани: Daewoo МУ-ын Засгийн газар, хотын дарга, Улаанбаатар хотын иргэдээс уучлалт гуйж байна. Наашаа ирж байхдаа би хуучин автобус явж байгааг өөрийн нүдээр харлаа. 12,13 жилийн өмнөх автобус МУ-д явж байгааг хараад би их гайхсан, бас их сэтгэл хөдөлсөн.
Шууд дамжуулалт үзэх:
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна