Олон улсын ахмадын өдөр тохиож байна

М.Төгөлдөр
2023/10/01

Өдгөө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 171 мянган ахмад настан ажиллаж, амьдарч байна.

Олон улсын ахмадын өдрийг угтан НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг 32 дахь жилдээ зохион байгууллаа. Арга хэмжээнд нийслэл дэх ахмадуудын төлөөлөл болсон 1200 өндөр настан оролцсон юм.

Энэ үеэр улс, нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан есөн ахмадыг НИТХ, Нийслэлийн Засаг дарга, Монголын ахмадын холбооны Хүндэт тэмдгээр шагнаж, 10 ахмадад дурсгалын зүйл гардуулав. Шагнал хүртсэн ахмадууд дунд боловсролын салбарт 40-45 жил ажилласан, шидэлтийн спортын төрлийн Азийн рекордыг арван удаа шинэчлэн тогтоосон, байгаль экологийн чиглэлээр эрдэм шинжилгээний 310 гаруй бүтээл туурвисан зэрэг хүндтэй үйл бүтээсэн ахмад настнууд багтаж байна.

Шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Ахмад буурлуудын эрх ашгийг хамгаалан, тэдний дуу хоолой болж, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Нийслэлийн Ахмадын хороонд талархал илэрхийлье. Төрөөс ахмад настны зөвлөх үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлт, өрхийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хамарсан сургалт, үйлчилгээ зэргийг зохион байгуулан, өндөр настнуудаа хамруулж байна. Цаашид ахмадуудын хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээрх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ өндөр настнуудын оролцоонд түшиглэх болно” хэмээсэн юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тунхаглаж, манай улс 1992 оноос уг өдрийг тэмдэглэх болсон. Нийслэлийн хэмжээнд ахмадын 605 байгууллага, 214 ордон, өргөө, танхим, ахмадад ээлтэй 47 байгууллагад 2400 гаруй идэвхтэн ажиллаж, ахмад настанд чиглэсэн урлаг, спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн нийслэлд нийт 171,000 өндөр настан байдаг бөгөөд энэ нь улсын нийт өндөр настны 49.7 хувь юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 8 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 8 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 9 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 10 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 10 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 10 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27