НЗДТГ: Хэрэв шинэ автобуснууд дундаас хуучин автобус гарч ирвэл нэн яаралтай буцаана

О.Шүрэнцэцэг
2023/09/29

Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Энэ талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас  "Их, дунд, их багтаамжийн цахилгаан автобус гэсэн гурван төрлийн автобусыг  худалдан авахаар худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Нийт долоон компаниас санал авч хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан. Улмаар цахилгаан автобус цэнэглэх төхөөрөмжийг үнэгүй нийлүүлэх, цахилгаан автобусыг илүү тоогоор нийлүүлэх санал ирүүлсэн "Тэнүүн Огоо" компанийг шалгаруулсан. Их багтаамжийн автобусыг 330 сая төгрөгөөр,  дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийг цахилгаан автобусыг 626 сая төгрөгөөр нийлүүлэхээр болсон" гэсэн тайлбар өглөө

 Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар "Өнөөдрийн байдлаар цахилгаан 55 автобус орж ирээд үйлчилгээнд явж байгаа евро брэндийн 100 автобус орж ирсэн. Цахим орчинд сэдэв болсон 80 автобусыг газар дээр нь очиж үзлээ. Бидний зүгээс Daewoo Bus компанийн үйлдвэрээс нийлүүлсэн автобус шинэ үү, хуучин уу гэх асуудлаар мэргэжлийн хүмүүс хяналт хийлгэхээр болсон. Улс орнуудад үйлдвэрлэгдэж байгаа тээврийн хэрэгслүүдийн ципр нь латин үсгээр тодорхойлогдсон байна. Арлын дугаарын латин үсэг нь 30 жилийн давтамжтай ашиглагддаг. 1992 онд ашиглагдсан бол 2022 онд дахин ашиглагддаг гэсэн үг" гэлээ. 

 Нийслэлийн нийтийн тээврийн газрын тээвэр төлөвлөлтийн газрын дарга Б.Тамир " Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр хуучин автобус гэдэг нь тогтоогдвол МУ-д мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу автобусыг буцаана. Гэхдээ хуучин автобус байхгүй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна" гэлээ. 


56
angry
0
care
19
haha
3
liked
6
love
12
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 19 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 30 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19