ЦЕГ: Хүүг хөнөөсөн байж болзошгүй 34 настай Б-г цагдан хорьсон

О.Шүрэнцэцэг
2023/09/29

Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлаж байсан 7 настай “С” хүүг иргэний мэдээллээр тус аймгийн төвийн Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай  “Б” гэгчийг шалгаж байна.

Шүүх  эмнэлгийн  задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр  битүү доргилтын  улмаас уушгины няцрал, бөөрний хальсны цус хуралт, чацархайн цус хуралт, гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан гэж үзжээ. 

Уг хэрэгт сэжиглэж буй Б нь "Хүүг мотоциклоос унаад нас барчихаар нь хээр хаясан" гэж хэлжээ.

Түүнийг яллагдагчаар татаж, хорих саналаа прокурорт өгсөн байна. 

 Талийгаач хүү нь ээж болон хойд аавтайгаа амьдардаг байсан бөгөөд ээжийгээ хот явсан хойгуур хүү алга болжээ. Дорнод аймгийн цагдаагийн газраас хүүгийн хойд аав 34 настай эрэгтэйг саатуулаад байгаа юм. Уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа зарим зүйлийг тодрууллаа. 

2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 21.00 цагийн орчимд Дорнод аймгийн цагдаагийн газарт “Миний долоон настай хүү оршин суух газраасаа энэ сарын 25-ны өдрөөс хойш алга болсон" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 25-30 алба хаагч тухайн хүүхдийг хайх эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Энэ хүрээнд авагдсан мэдээлэл дагуу 2023 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшир гэх газрын ойролцоо, Хэрлэн голоос 400 метр орчим зайд долоон настай хүүхдийг нас барсан байдалтай олж тогтоосон.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Талийгаач хүүгийн алга болсон өдрөөс хойших зам маршрутыг бүгдийг нь шалгаж байгаа.

Уг хэрэгт холбогдуулан 34 настай Б-г холбогдуулан шалгаж, цагдан хорьсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн аймагт 25-30 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Шалгалтын ажиллагаа дуусгавар болоогүй байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.



6
angry
1
care
1
haha
1
liked
3
love
25
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 19 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 30 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19