М.Бадарч: Бөх гэдэг ховорхон хувь тавиланд минь сэргээш гэдэг зүйл гарч ирсэнд харамсаж байна, уучлал хүсэж байгааг минь хүлээн авна уу

Н.Мижидмаа
2023/09/28

Улсын арслан М.Бадарч өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр:

"Монголын ард түмэн, бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие сүүлийн үед үүсээд байгаа надаас сэргээшний төрлийн бодис илэрсэнтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа албан ёсоор 2 дахь удаагаа илэрхийлж байгаа нь энэ юм.

Би монгол үндэсний бөхөөр барилдаж сонирхож хичээллээд 12 жилийг ардаа үджээ. Хүүхэд байхаасаа бусдын адилаар дээлийн ханцуйгаа ханзартал барилдаж бөх хэмээх энэ спортод эргэлт буцалтгүй сонирхон орсноор миний амьдралын хамгийн чухал ажлын маань нэг болсноор миний бие энэ спортод сэтгэл зүрх цаг заваа бүрэн дайчилж өдий зэрэгт хүрсэн билээ.

Энэ хугацаанд шантрах асуудлууд гарч байсан ч монголын маань өв соёл болсон үндэсний бөхөөр барилдаж өв соёлоо тээж явна гэдэг нь миний хувьд маш үнэ цэнтэй нэр төрийн хэрэг билээ.

Миний бие 2009 онд сумын начин, 2012 онд аймгийн арслан, 2017 онд улсын харцага ,2020 онд улсын гарди 2023 онд төрийнхөө наадамд түрүүлж улсын арслан хэмээх цол авч төр, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээхийн хамтаар өөрийн олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд олж авсандаа баярлаж талархаж явдгаа хэлэх нь зүйн хэрэг билээ.

Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан билээ харин энэ зүйлийг минь дагаад сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсаж байна.

Би барилдах хугацаандаа улсын наадамд болон, заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн билээ. Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг билээ, харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу авсан уу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага гомдолтой байгаа билээ. Мөн олон зүйл нурших илүүц биз тэртэй тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа билээ.

Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн өдийг хүртэл цаг хугацаанд намайг дэмжиж байсан багш, гэр бүл, нутаг нугынхан, бөх сонирхогч ард түмнээсээ, мөн намайг дэмжиж тусалж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлэхийн хажуугаар уучлалт хүсэж байгааг минь хүлээн авна уу.

Монгол төрийн маань алтан соёмбо сэвгүй тунгалаг байж, монгол наадам, монгол бөхийн маань ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай.

Та бүхнээ хүндэтгэсэн Монгол улсын арслан М.Бадарч


5
angry
4
care
8
haha
41
liked
3
love
14
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Odmundur production” “Media Group”-тэй хамтран ажиллахаар болжээ 7 цагийн өмнө
​ Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр болжээ 8 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд уучлал гуйхгүй бол АН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй 8 цагийн өмнө
"Судалгаа бөглүүлнэ" гэсэн нэрийдлээр 18 сая төгрөгөөр залилжээ 9 цагийн өмнө
Өнөөдөр 23 хүн төрийн дээд цол, одон, медалиар шагнууллаа 10 цагийн өмнө
​Тайландад гурван хүүхэд алга болсон гэдэг нь худал 10 цагийн өмнө
​Нийслэлийн цэрэг татлага 2-4-ний өдрүүдэд болно 12 цагийн өмнө
​Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 12 цагийн өмнө
​Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8655 иргэн гарын үсэг зуржээ 12 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох засварын ажил үргэлжилж байна 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулдаг, гишүүд бүү эмзэг бай 13 цагийн өмнө
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг болно 14 цагийн өмнө
Пара жүдо бөхийн ДАШТ-д найман тамирчин зодоглоно 15 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1035 боллоо 15 цагийн өмнө
Чуулганы хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр болох үйл явдлууд 15 цагийн өмнө
Нийслэлд +9 градус дулаан байна 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Шинэ мөрөн төвийн худалдаа эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй зээлдүүлнэ Өчигдөр
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ Өчигдөр