НҮБ-ын загвар хуралдаан ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдана

М.Төгөлдөр
2023/09/27

Аравдугаар сарын 21-23-ний хооронд Монголын хүүхэд залууст олон улсын гадаад бодлого, дипломат харилцаа, хэлэлцээр хийх туршлагыг өгөх зорилго бүхий UBMUN арга хэмжээ ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдах гэж байна. НҮБ-ын "жинхэнэ" хуралдааны агуулга, дэг, хэлэлцдэг асуудлуудыг залуусын оролцоон дээр тулгуурлан явуулдаг, ОУ-ын улс төр болон дипломат харилцааны талаар гурван өдөр хэлэлцдэг арга хэмжээ буюу Model United Nations буюу MUN бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуралдаан ийнхүү болох гэж байна.

Өөрсдийн амьдарч буй дэлхий ертөнц, эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудын талаар СУРАЛЦАХ боломж! Та загвар хуралдаанд оролцож, аль нэг улсыг төлөөлөн, ямар нэг салбар комисст орсон бол шинэ сэдвийн талаар унших, судлах хэрэгцээ зайлшгүй гарна. Тиймээс дэлхийн лидерүүдийн яг одоо анхаарлаа хандуулж буй дүрвэгсдийн, энхийг сахиулагсдын, хүрээлэн буй орчны асуудлыг дэлгэрүүлэн уншиж, мэдлэгээ нэмж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, хуралдаандаа амжилт үзүүлэх боломжийг олгож байгаа аж. 

Өөрийн үеийн маш олон залуу манлайлагчид, шинийг санаачлагчид, идэвхтэй залуустай танилцаж, илүү дотно найзалж, нөхөрлөх боломжийг MUN арга хэмжээ олгож байгаа аж. 
MUN-д оролцож байсан, ямар нэгэн улс төлөөлж, судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, мэтгэлцэж байсан туршлага нь сургуульд элсэх өргөдлөө өгөх, ажилд орох хүсэлт өгөхөд ч асар их "оноо"-г өгөх аж. 
2015 оноос хойш зохион байгуулагдсан UBMUN-ий таван хуралдаанд нийт 80 гаруй сургуулийн 1200 орчим сурагчид хамрагдан оролцсон байна. Материал хүлээн авах хугацаа ирэх дараагийн баасан гарагаар тасалбар болох аж. 

Чухал санамжууд:
1) Бүртгэлийн сүүлийн хугацаа 2023 оны 10-р сарын 6-ны 23 цаг 59 минут.
2) Та зөвхөн НЭГ удаа өргөдлөө явуулж болно. Олныг явуулсан тохиолдолд хүчингүй.
3) Бүртгэл нь зөвхөн 9-12-р ангийн сурагчид болон жилийн Gap Year* авж буй сурагчдад нээлттэй.
4) Өөртөө тохирсон бүрэлдэхүүн хороог сонгож, тэндээ мэтгэлцээн өрнүүлж, үр дүнтэй тогтоол гаргах нь чухал. Иймээс бүрэлдэхүүн хороодуудтай сайтар танилцаж, өөртөө тохирохыг сонгоно уу.
5) Хурлын үеэр бүх оролцогчид хоорондоо Англи хэлээр ярих шаардлагатай.
6) Бүртгэлийн хуудсыг явуулахын өмнө САЙТАР НЯГТАЛЖ, бүх асуултад хариулсан эсэхээ шалгана уу.
7) Бүртгэл нь арга хэмжээд оролцох баталгаа биш. Бид өргөдөл ирүүлсэн сурагчдаас оролцох хүслээ илэрхийлж чадсан 150 сурагчийг шалгаруулж авах болно. Иймээс өргөдөлд илгээх эсээнүүдэд өндөр ач холбогдол өгөхийг хүсье

• Оролцогчийн хураамж
нь 3 өдрийн хоолны зардал; оролцогчийн хэрэгслийн зардал шингэсэн болно. Шалгарсан оролцогчийн хураамж нь ₮50,000

Өөрийн ур чадвараа сайжруулж, танилын хүрээгээ тэлэх, хэзээ ч мартагдашгүй дурсамж бүтээж бөгөөд туршлага хуримтлуулахыг урьж байна.

Нэмэлт мэдээллийг авахыг хүсвэл [email protected] хаягт хандана уу.

Оролцох хүсэлт илгээх - Apply Now
Илүү ихийг: ulaanbaatarmun
Фэйсбүүк хуудас: UlaanbaatarMUN




0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18