Шадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа

М.Төгөлдөр
Өчигдөр

Манай хоёр улсын Онцгой байдлын салбар дахь харилцаа 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Халимаг Улсын Элиста хотноо “Монгол-Оросын хамтарсан комиссын XVIII хуралдаан”-ыг зохион байгуулсан.

Харин өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренковыг хүлээн авч уулзаж, хоёр улсын Онцгой байдлын салбарын харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Аливаа салбар, цаашлаад улс орны хөгжил боловсон хүчний чадавхаас ихээхэн шалтгаалдаг. Монгол Улсаас ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Иргэний хамгаалалтын академи, Улсын гал эсэргүүцэх албаны академид болон Санкт Петербург хотын Гал эсэргүүцэх албаны Их сургуульд 2001 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийт 155 гаруй алба хаагчдыг суралцуулж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгосон байна. Энэ хэрээр манай улсын гамшгаас хамгаалах боловсон хүчний чадавх нэмэгдсээр байгаад сэтгэл хангалуун байна. Мөн хил орчмын субьектуудын хооронд хамтарсан сургалт, дадлага сургуулийг тогтмол зохион байгуулж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна. Цаашид гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, болзошгүй гамшиг, ослын талаарх мэдээ, мэдээллийг журмын дагуу шуурхай солилцох, хүн хүч, техник тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтарсан сургалт, дадлага сургуулийг тогтмолжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан солилцох болон бусад хэлбэрээр харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байна” хэмээгээд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх талаар дэмжиж ажилладаг ОХУ-ын Онцгой байдлын Сайд, дэслэгч генерал А.В.Куренков болон ОХУ-ын Онцгой байдлын яамны хамт олонд талархал илэрхийллээ.

А.В.Куренков уулзалтын үеэр Шадар сайдтай санал нийлж буйгаа илэрхийлээд цаашид эрэн хайх, аврах чиглэлд хүний нөөцийг бэлтгэхэд илүү анхаарч, Сэтгэл судлаачдыг бэлтгэж эхлэх болсон тухайгаа хэллээ. Мөн хоёр хил орчмын хүний оролцоогүйгээр гардаг гамшиг осол, ой, хээрийн түймэр зэрэг асуудлыг бууруулахад харилцан хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлж ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх бодлогын хүрээнд ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид 2001 оноос эхлэн “Галын аюулгүй байдлын мэргэжилтэн”, 2008 оноос Иргэний хамгаалалтын академид “Гамшгийн удирдлага”, “Цэргийн анги, нэгтгэлийн удирдлага”, 2019 оноос Санкт-Петербург хотын Гал эсэргүүцэх албаны их сургуульд “Шүүхийн шинжээч” мэргэжлээр нийт 150 орчим алба хаагчдыг суралцуулж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр бакалавр, магистрын зэрэг олгоод байна.
Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран Хөвсгөл нуурт живсэн автомашинуудыг гарган авах, гүний усны дадлага сургуулийг 2021 оны 09 дүгээр сарын 20-27-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулсан юм.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 19 минутын өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 36 минутын өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 40 минутын өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 5 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 23 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 23 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27