Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

М.Төгөлдөр
2023/09/27

Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Энэ үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж, ахуйн нэгж, байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг зохион байгууллаа.

Жагсаалын жигдрэлтийн сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 14 алба, мэргэжлийн 23 анги, ерөнхий зориулалтын 2 анги, тусгай зориулалтын 21 анги, 14 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарын 684 томилгоот бүрэлдэхүүн, 69 автомашин техник, 312 багаж хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр Удирдах бүрэлдэхүүний штабын дадлага, Халдварт өвчний дэгдэлтийн үед нэмэлт эмнэлэг дэлгэх үеийн үйл ажиллагаа, Газар хөдлөлтийн гамшгаас эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактик үзүүлэх дадлага сургуулиар үргэлжилнэ.

Хүний хөгжлийн индексээрээ 21 аймагтаа эхний байруудад эрэмбэлэгддэг Дорнод аймаг нь бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд олонтой. Тэрчлэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар,  БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Хилийн долоон боомттой, Монгол Улсын Зүүн хойд Азийн орнуудтай  холбогдох хамгийн ойрын  гарц гэдгээрээ онцлогтой.

Тэр ч утгаараа Дорнод аймагт зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн штабын дадлага тус аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах зорилтын хүрээнд явагдаж байна. Штабын дадлагаар бүх шатны Засаг дарга, удирдах бүрэлдэхүүн хийсвэр цагийн байдал дээр ажиллаж, хамтын ажиллагааг жигдрүүлэх, бэлэн байдал, гамшгийн нөөцийг тодотгох, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд ойртуулан турших юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18