Талийгаач С.Алунгуагийн цогцсыг шинжлэхээр болжээ

М.Төгөлдөр
2023/09/27

Талийгаач С.Алунгуагийн бөөр, элэгийг авахаас гадна хөлний эд эрхтэнг зөвшөөрөлгүй авсныг бид мэдээлсэн. Эмч нар мөн хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан байдаг. 

Хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байгаа билээ. Шалгалтын явцад талийгаачийн өөр эд эрхтэн болох зүрх, уушги зэрэг эрхтнүүдийг мөн нууцаар авсан байж болзошгүй гэдэг хардлага байгаа аж. Ар гэрийнхэн ч үүнийг үгүйсгэхгүй байгаа юм. Тиймээс талийгаач С.Алунгуагийн цогцсыг шинжлэхээр болжээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ талаар "Мөрдөгч албаны хүмүүсээс нэг зүйл хүсмээр байна. Та бүхний ажлыг заах гэсэнгүй ээ, гэхдээ санаа зовоод бичиж буйг зөвөөр ойлгохыг хичээгээрэй. Цогцсыг ухахдаа ар гэрийнхэнд нь хэлээрэй, ар гэрийнхэнг нь оролцуулаарай, өдөр судар хараад хүндэтгэлтэй, хүн ёсоор хандаарай гэж хүсмээр байна.

Яагаад гэхээр өмнө өөр талийгаачийн цогцсыг ухахдаа манай хуулийнхан алдаа гаргасан. Тодруулбал сэтгүүлч С.Будрагчаагийн хөндсөн Анагаахын сургуулийн багш нартай холбоотой хэрэг дээр талийгаач Г.Ганжаргалын цогцсыг ухаж гаргахдаа ар гэрийнхэнд хэлээгүй, өдөр судар харалгүй шууд очоод экскаватороор ухаж, авсны тагийг эвдэж ундуй сундуй орхисон байсан. Ийм алдаа гаргасныг ар гэрийнхэн нь Прокурорт өргөдөл гаргасан. Прокуророос мөрдөгчид хариуцлага тооцох шийдвэр гарсан ч биелээгүй" хэмээсэн байна.  


21
angry
3
care
4
haha
17
liked
6
love
60
sad
21
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18