Баян-Өлгий, Ховдод 4-27мм цас орж цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ

М.Төгөлдөр
2023/09/27

2023 оны 09 дүгээр сарын 26ы 08 цагаас 2023 оны 09 дүгээр сарын 27ы 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Цасны зүзаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун хэсэг, Увсын зарим газар, Хөвсгөлийн хойд хэсгээр 0.0-30.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Ханх 30.0 см,  Баян-Өлгийн Сагсай 20.0 см, Ховдын Дунд-Ус 16.0 см, Увсын Малчин 14.0 см, Баян-Өлгийн Ялалт, Ховдын Дуут 12.0 см, Ховдын Эрдэнэбүрэн, Баян-Өлгийн Дэлүүн 10.0 см, бусад нутгаар 0.0-9.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн  аймгуудын нутгийн зарим газраар 0.0-30.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Ховдын Мянгад 30.0 мм, Дунд-Ус 23.0 мм, Жаргалант 22.0 мм , Дорнодын Баяндун 19.0 мм, Сэлэнгийн Сүхбаатар 13.2 мм, Баян-өлгийн Дөчинжил, Ховдын Эрдэнэбүрэн, Сэлэнгийн Хүдэр, Дорнодын Дашбалбар 11.0 мм, бусад нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Температур их: Өчигдөр өдөр нутгийн зүүн хагаст өмнөх өдрөөсөө 1-10 градусаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар +9...+14 градус, Халх голын сав газраар +24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байв.

Температур бага:  Алтайн уулархаг нутгаар -10...-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...+7 градус, бусад нутгаар -2...+4 градус дулаан хонов.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө 0.0 мм бороо орсон байна. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр +7...+8 градус, өнгөрсөн шөнө +1...+2 градус дулаан хоносон байна.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн мэдээ

26-27-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар 4-27 мм, үүнээс хамгийн их нь Ховдын Ховдод 13.0 мм, Жаргалантад 15.0 мм, Мянгадад 27.0 мм нойтон цас, цас орж цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдсан байна.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18