Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ

Ц.Цэрэнбадам
2023/09/26

Ховд аймгийн Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Булган гол Их онгог чиглэлийг хариуцсан байгаль хамгаалагч нар цоохор ирвэс айлын хотонд орж, мал барьсан дуудлагын дагуу тухайн газарт очиж ажилласан байна.

Мэдээллийг нягталж, мал барихаас гадна хүний биед халдаж болзошгүй байсан тул Ховд аймгийн Булган сумын нутаг ТХГ-ын хязгаарлалтын бүс болох Булган голын Шургуй хэмээх газрын ойр орчмын бүс нутагт цагдаа, онцгой байдлын газар, сумын байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нартай хамтран 3 хоног ажиглалт,  хамгаалалт хийжээ.

Мөн байгаль хамгаалагч нар хамтарсан хяналт шалгалтыг Үенчийн хавцал, Нарийн, Нарийн гол, Тариг, Байшинт зэрэг газруудад хийв. Хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил гараагүй гэж үзжээ. 
Уулын таг өндөрлөг газруудын тарвага 20 орчим хувь нь ичээндээ орж ичсэн байдалтай байгаа аж. Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс Ярантын тохой гэдэг газарт нэг цоохор ирвэс айлын хашаанд орж мал барьсан бөгөөд маргааш нь дахин ирж барьсан малаа идээд явсныг байгаль хамгаалагч нар автомат камерын зургаар баримтжуулсан хэмээн Мөнххайрханы Байгалийн Цогцолборт газраас мэдээлэв.


0
angry
4
care
1
haha
2
liked
4
love
5
sad
17
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18