Хөтөлийн “Цемент шохой” компани зах зээлд хамгийн хямд үнээр цементээ борлуулж эхэллээ

Ц.Цэрэнбадам
2023/09/26

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор “Цемент шохой” ТӨХК-ийг ТӨБЗГ-аас “Эрдэнэс монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд шилжүүлж, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн бүтцээр зохион байгуулсан. Тэгвэл тус компанийн ТУЗ-ийн анхны хурал 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болж, цементийн үнийг бууруулах шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн байдлаар цементийн зах зээлд дотоодын үйлдвэрлэгчдийн “Монцемент билдинг материалс” ХХК-ийн МОН цемент, “Мак цемент” ХХК-ийн МАК цемент борлуулагдаж байгаа бөгөөд хамгийн хямд үнийг “Цемент шохой” ТӨХК тогтоогоод байна. Тодруулбал, барилгын салбарт өргөн хэрэглэгддэг 42.5 маркийн нэг тонн задгай цементийн үнэ 297,000 төгрөг болж буурсан бол ууттай цемент 331,100 төгрөг, нэг шуудай цемент 16,555 (НӨАТ орсон дүн) төгрөг болж тус тус хямдруулжээ.

Барилгын материал, тэр дундаа орон сууцны үнэ өссөн үед гол түүхий эд болох цементийн үнэ буурсан нь тус салбарынхан болон худалдан авагчдын хувьд чухал шийдвэр болж байна. Учир нь хүйтрэхээс урьтаж барилгын салбарынхан цутгалтаа авч, барилгын бүтээцээ хийж дуусгадаг бөгөөд хүйтний улиралд дотор заслаа хийдэг.

Өнөөдрийн байдлаар цементийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн 60 гаруй хувь нь төвлөрдөг Улаанбаатар хотод МАК, МОН-ы цемент барилгын материалын “44 дүгээр зах”, “Цайз” захад нэг тонн нь 420,000-440,000 төгрөг, импортоор орж ирж буй Хятадын цемент 360,000-380,000 төгрөгийн ханштай байна.

Харин Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьд дээрх тогтоосон үнэ нь үйлдвэрээс борлуулагдах үнэ бөгөөд Улаанбаатар хотын зах зээлд үндсэн үнэ дээрээ тээврийн зардал орсон дүнгээр 42.5 маркийн задгай цемент 322,000 төгрөг болох бол савтай цементийн үнэ 356,100 төгрөг болж байна. Энэ нь одоогийн зах зээлд тогтсон үнээс хамгийн хямд үнийн санал бөгөөд Улаанбаатар хотын хэрэглэгчид хамгийн доод үнээр Хөтөлийн цементиийг худалдан авах боломжтой боллоо. Үнэ буурсан талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэлэхдээ “Цементийг үнийг бууруулахын тулд цалин, эрүүл мэнд, нийгмийн хангамжаас бусад зардал, хөрөнгө оруулалтыг боломжит хэмжээгээр нь танасан. Нэг ёсондоо бүсээ чангалсан” хэмээн мэдээлж байна.

 


1
angry
0
care
0
haha
12
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18