Т.Мөнхсайхан: 2023 онд 14 сая литр согтууруулах ундаа зарагдсан

Ц.Цэрэнбадам
2023/09/26

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах төрийн тэргүүний зарлигийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

 Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч архины хэрэглээг бууруулах тухай 43 тоот зарлигийг гаргасан. Үүний үр дүнд согтууруулах ундааны хэрэглээ анх удаа буурсан мэдээлэл байна. 2023 оны эхний найман сарын үзүүлэлтийг 2022 онтой харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт хоёр сая литрээр багассан байна. 2022 онд 16 сая литр согтууруулах ундаа борлуулж байсан бол 2023 онд 14 сая литр зарагджээ.  

 Мөн бага градустай согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ багассан байна. Бид жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа. 2023 онд 34-36 градустай согтууруулах ундааны хэрэглээ хамгийн өндөр байгаа бол 38 градустай архины хэрэглээ багассан.

 Архины хэрэглээг бууруулах тусгай сан байгуулахаар Ерөнхийлөгчийн зарлигт тусгасан. Тус сан байгуулагдаж, дөрвөн тэрбум орчим төгрөг төвлөрч, архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, донтолт эмгэгтэй хүмүүсийн эмчилгээний зардлыг тусгаад байна. Санд төвлөрсөн хөрөнгийг үр ашигтай зарцуулж чадвал манай улсын архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр хувиар буурах боломж бүрдэж байна" гэсэн мэдээллийг өглөө. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18