Голомт банк: Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн анкет хүлээн авах хугацаа дуусахад 3 өдөр үлдлээ

Ц.Цэрэнбадам
2023/09/26

Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2023”-ийн анкет хүлээн авах хугацаа дуусахад гурван өдөр үлдлээ. Их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр курсийн 100 оюутныг шалгаруулж, чанартай боловсрол эзэмшиж, эх орны хөгжилд хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлсээр ийнхүү 19 дэх жилтэйгээ золгож байна.

Их, дээд сургуулийг 2024 болон 2025 онд төгсөх оюутнууд мэргэжил харгалзахгүйгээр хөтөлбөрт оролцох боломжтой бөгөөд зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй оюутан залуусын мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа,  дадлага, цагийн ажил хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай.

Энэ жилийн хувьд оюутан залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлог. Та бүхэн “Тогтвортой хөгжилд миний оролцоо”, “Би ажлын гараагаа эхлэхэд бэлэн үү” сэдвүүдээс сонгож, өөрийн үзэл бодлоо видео бичлэг эсвэл эссэ бичвэр хэлбэрээр илэрхийлж, сургуулийн болон дүнгийн тодорхойлолтоо мөн хавсарган ирүүлээрэй.

Анкет хүлээн авах хугацаа: 2023.09.14 - 09.27-ныг дуустал

Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар:

1. https://student.golomtbank.com/#/ хаягаар өөрийн анкетыг бүрэн бөглөх

  • “Тогтвортой хөгжилд миний оролцоо”
  • “Би ажлын гараагаа эхлэхэд бэлэн үү” сэдвүүдээс нэгийг сонгон чөлөөт контент бэлтгэн хавсаргах

2. Контентын хэлбэр:

  • Видео бичлэг
  • Эссэ бичих

Сонгон шалгаруулалтын үе шат:

  • Анкет + бүтээлийн шалгаруулалт
  • Бүлгийн ярилцлага
  • Ганцаарчилсан ярилцлага

Тавигдах шаардлага:

  • Их, дээд сургуулийн 3 болон 4-р курсийн оюутан байх /оройн анги болон магистр хамаарахгүй/
  • Нийт бүрдүүлэх материал болон аль нэг контентыг бүрэн ирүүлсэн байх
  • Бусад байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] хаяг болон 7575-1111 /1676/, /1699/, /1666/ утсаар холбогдон аваарай.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18