Д.Мөнх-Эрдэнийн эхнэр төв талбайд хүүхдүүдтэйгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

Ц.Цэрэнбадам
2023/09/26

 Шүүхээс иргэн Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутай тооцож, нэг жил арван сарын хорих ял оноосон. Саяхан давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Түүнийг Зүүн хараа дахь 413-р хорих ангид шилжүүлсэн байна.

Түүний ар гэрээс Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хандан Зүүн хараагийн хорих ангийн дарга А.Батхуяг нь Д.Мөнх-Эрдэнийг дарамталж, сүрдүүлж байна, ар гэрийнхэнтэй нь төлөвлөгөөт уулзалтад оруулахгүй байгааг талаар мэдээлжээ.

Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал 11-р сарын 5-наас өмнө нөхрийг нь суллаж, өвчтэй аав ээжтэй нь уулзуулахгүй бол Төв талбай дээр хүүхэдтэй хамт өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна.

 Тэрээр:  Хэд хэдэн удаа хагалгаанд орж, өвдөж зовж яваа хөгшин настай аав ээжийг нь, энхрий бяцхан үрсийг нь бодоод хуулийн дагуу 2013-11-05-нд магадланд орохоор нь шоронгоосоо суллаж өгөхийг хичээнгүйлэн гуйя.Үгүй бол би бяцхан үрстэйгээ Монгол Улсын Үндсэн Хуулинд заасны дагуу арваннэгдүгээр сард үзэл бодлоо илэрхийлж Төрийн ордны өмнө, Төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлах болно. Ард иргэд маань дэмжих байх.  Зүгээр л эр нөхөртэйгөө элэг бүтэн амьдармаар байна. Шоронгоос нөхрийг минь суллавал тэр лайв энэ тэрийг нь хийлгэхгүй гэж аав ээжийнх нь хамт амлаж байна.  Санаа зоволтгүй. Нөхөр маань аав ээж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт байхын тулд үгэнд минь орох байлгүй дээ. Монгол Улсын иргэн Д.Мөнх-Эрдэнийн Эхнэр Д.Баянжаргал гэжээ.


9
angry
2
care
9
haha
65
liked
10
love
11
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18