Багш нар цалингаа 1000 доллар болгохыг шаардаж ажил хаяна

Л.Бямбажав
2023/09/25

Дэлхийн багш нарын баярын өдөр ирэх сарын 05-нд тохионо. Энэ өдөр Монголын багш нар цалингаа нэмэхийг шаардаж,  ажил хаялт зарлах талаар өнөөдөр /2023.09.25/  Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. 

Энэ талаар Монгол багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар

Бидний зүгээс 2023 оны есдүгээр сард сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол Дэлхийн багш нарын баярын өдрөөр улсын хэмжээд ажил хаялт зарлахаар бэлдэж байна. Энэхүү ажил хаялтад холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ өнөөдрийн байдлаар илэрхийлээд байгаа.

Бид хэлэцээрт дараах саналуудыг тавьж буй. 

1. Багшийн цалинг ойрын гурван жил дотор 1000 ам.долларт хүргэх. Сүүлийн 30 жилийн дотор багшийн цалинг ам.доллартай харьцуулбал өсөөгүй. Сайдын хэлээд байгаа 2,5 сая төгрөгийг олон жил ажиллаж байгаа цөөхөн багш авч байгаа. Нийтээрээ буюу дөнгөж ажилд орсон залуу багш нар сарын 1 сая 273 мянган төгрөг буюу 350 ам.доллартай тэнцэнэ. Ямар нэмэгдэлгүйгээр гэсэн үг. Ийм цалингаар багш нар ажил хийх боломжгүй. Эхний жил буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс багшийн цалинг 60 хувь нэмэгдүүлэхийг шаардаж байна. Ингэснээр 2 сая төгрөгийн босго давна. 

2. Боловсролын байгууллагын ачааны хүндийг үүрдэг үйлчилгээний ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх. Тэд сард 750 хан мянган төгрөгийн цалин авч байна. Энэ мөнгөөр хүн шиг амьдрах ямар ч боломжгүй. Манай салбарын 90 гаруй хувь нь зээлтэй, өрөөс өрийн хооронд амьдарч байна. 

Багш байтугай одоо сургуулийн жижүүр олдохоо больсон. Боловсролын салбар эзэнгүйдэж байна. Багш нарын баяраар элдэв хурал хийж попролгүйгээр багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарч өгөхийг хүсч байна" гэлээ. 






1
angry
0
care
0
haha
11
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18