E-Business.mn хуудас руу нэвтрээд, Нийслэл хотын хамгийн түгээмэл 10 төрлийн худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг цаг, мөнгөө хэмнэн, гар утаснаасаа авч боломжтой болжээ.
Нийслэл хотын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх бол e-buisness.mn системд өнөөдрөөс цаасан болон биеэр очих бус цахимаар олгох үйлчилгээ нэвтэрлээ. Иргэн, хуулийн этгээд ямар нэг хураамж төлбөр төлөхгүйгээр ажлын 30 хоногт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авна. Цахим зөвшөөрөл олгох систем нь авлигын эсрэг засгийн газрын бодлогын нэг бодит ажил, хүн биш хууль засаглах, хүнд суртлыг багасгаж технологи үйлчлэх шийдэл юм. Технологи зөвхөн ажлын цагаар бус 24 цагаар бүх өдөр тасралтгүй үйлчилнэ.
Ямар төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчид цахимаар зөвшөөрөл авах вэ?
- Хүнсний дэлгүүр \Уламжлалт болон өөртөө үйлчлэх\
- Ресторан \ Захиалгат болон нэрийн хоол, ундаа үйлдвэрлэн хэрэгчлэгч амарч хооллох нөхцөлийг дээд зэргээр хангасан \
- Ая тухтай дэлгүүр \Өдөр тутмын хүнс, ахуйн хэрэглээний барааг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдах MNS 5021-1: 2019 стандартын 4.30-т заасан шаардлагыг хангасан түргэн хоолны үйлчилгээний хэсэгтэй дэлгүүр Тайлбар: түргэн хоолны үйлчилгээний хэсгийн талбайн хэмжээ нь худалдааны танхимын талбайн 20%-с хэтрэхгүй байна.
- Минимаркет /Мini-market/ - Байнгын эрэлттэй хүнсний болон хүнсний бус барааг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдах дэлгүүр.
- Баар /Караоке/ - үйлчилгээний онцлогоос хамаарсан зориулалтын тавилга, дуу хөгжим, гэрэлтүүлгийн төхөөрөмж, хэрэгсэл бүхий, үйлчилгээний онцлогт тохирсон батлагдсан цэсэд заасан нэр төрлийн халуун, хүйтэн зууш, ундаагаар үйлчлэх хоолны газар.
- Цайны газар /Нийтийн үйлчилгээний болон байгууллагын дэргэдэх/ - Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, онцлогт тохируулан стандарт, чанар, тээвэрлэлт, хадгалалтын ариун цэвэр, аюулгүй байдлын шаардлага хангасан түүхий эдээр батлагдсан жор, технологийн дагуу, энгийн хялбар ажилбар бүхий хоол, зууш, халуун, хүйтэн ундааг үйлдвэрлэн үйлчилдэг хоолны газар
- Супермаркет - Хүнсний болон ахуйн өргөн хэрэглээний барааг төрөлжсөн тасгуудаар өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдах дэлгүүр
- Зочид буудал - Барилга байгууламжийн орох хэсэг, дотоод орчин, ариун цэврийн өрөөнд тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулсан тохижилтыг стандартын дагуу хийсэн, шаардлагатай хэрэглэгдэхүүн, тэмдэг, тэмдэглэгээг бий болгосон байх
- Мухлаг - Хязгаарлагдмал нэр төрлийн хүнсний болон ахуйн жижиг барааг худалдах нэг худалдагчийн ажлын байр бүхий дэлгүүр
- Хүнсний зах, худалдааны төв - Нэгдсэн удирдлагатай, гэрээний үндсэн дээр түрээсийн талбайгаар бараа, бүтээгдэхүүн худалдах үйл ажиллагаа эрхэлдэг, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан байр, талбай, мал эмнэлэг, ариун цэврийн итгэмжлэгдсэн лаборатори бүхий цогцолбор байгууламж.
ЦАХИМААР ЯМАР ХУГАЦААНД ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ВЭ?
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХОНОГ: Ажлын 30 хоног
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР ХУРААМЖ: Төлбөргүй
ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭТГЭЭД: Иргэн, Байгууллага
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУГАЦАА, СУНГАЛТ, ЦУЦЛАЛТ:
Иргэн байгууллага үйлчилгээний төрөлд зөвхөн 1 удаа л хүсэлтээ өгч үйлчилгээний эрх авна. Эрх сунгуулах шаардлагагүй. “НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ын 10.2-т зааснаар 3-аас дээш удаа журам зөрчсөн, хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаагүй, зөрчил арилгах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хяналт шалгалтын дүн, эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн үйл ажиллагаа явуулах эрх цуцлагдана.
Хамгийн эрэлттэй дараах 2 чиглэлийн дагуу 2022.01.01- 2023.09.01 хүртэл хугацаанд илгээсэн хүсэлтийн тоо
Үйлчилгээний нэр, төрөл | Тоо/ Хувь | Нийт | Ирсэн | Судлагдаж байгаа | Буцаасан | Батлуулахаар шилжүүлсэн | Зөвшөөрсөн | Татгалзсан |
Худалдаа | Тоо | 6873 | 101 | 112 | 1595 | 1232 | 3435 | 398 |
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ | Тоо | 3526 | 42 | 78 | 884 | 789 | 1647 | 86 |
ЦАХИМААР ҮЙЛЧИЛГЭЭ ЯМАР БИЧИГ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
Өөрийн хөрөнгө дээр үйл ажиллагаа эрхлэх бол
- Хог тээврийн үндсэн гэрээ: Та хог тээврийн гэрээ байгуулах бүрдэл баримт бичгийг өмнө авч байсан болон гэрээний хугацаа дуусаагүй байх, авч байгаагүй болон гэрээний хугацаа нь дууссан бол харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуй асуудал хариуцсан нэгжид хүсэлт автоматаар илгээгдэнэ. Тухайн байгууллага хүсэлтийн дагуу тантай ажлын 5 хоногийн дотор эргэн холбогдож гэрээ байгуулна.
- Галын аюулгүй байдлын дүгнэлт: Та Галын аюулгүй байдлын дүгнэлт авч байсан болон хугацаа дуусаагүй байх. Хэрэв авч байгаагүй, эсвэл дүгнэлтийн хугацаа дууссан бол таны хүсэлт автоматаар харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтэст илгээгдэж, ажлын 5 хоногийн дотор тантай эргэн холбогдож гэрээ байгуулна.
- Орчны 50м талбайн зураглал: Үйл ажиллагаа эрхлэх объектын орчны 50 метрийн талбайн зураглал заавал шаардлагатай.
- Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ - Нийслэлийн байгаль орчны газрын үнэлгээний шинжээч дүгнэлтийг гаргана. (Ажлын 14 хоног)
- Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээ - Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээг Нийслэлийн тээврийн үйлчилгээний газраас гаргуулна. (Ажлын 5-10 хоног)
- Түрээсийн гэрээний хуулбар
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Хог тээврийн үндсэн гэрээ: Та хог тээврийн гэрээ байгуулах бүрдэл баримт бичиг өмнө авч байсан болон гэрээний хугацаа дуусаагүй байх. Хэрвээ авч байгаагүй болон гэрээний хугацаа нь дууссан бол харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуй асуудал хариуцсан нэгжид хүсэлт автоматаар илгээгдэнэ. Хариуцагч байгууллагууд хүсэлтийн дагуу тантай ажлын 5 хоногийн дотор эргэн холбогдож гэрээг байгуулна.
- Галын аюулгүй байдлын дүгнэлт: Та Галын аюулгүй байдлын дүгнэлт авч байсан болон хугацаа дуусаагүй байх. Хэрэв авч байгаагүй болон дүгнэлтийн хугацаа нь дууссан бол таны хүсэлт автоматаар харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтэст илгээгдэх бөгөөд ажлын 5 хоногийн дотор тантай эргэн холбогдож гэрээ байгуулна.
- Орчны 50м талбайн зураглал: Үйл ажиллагаа эрхлэх объектын орчны 50 метрийн талбайн зураглал заавал шаардлагатай
- Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ - Нийслэлийн байгаль орчны газрын үнэлгээний шинжээч дүгнэлтийг гаргана. (Ажлын 14 хоног)
- Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээ - Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээг Нийслэлийн тээврийн үйлчилгээний газраас гаргуулна. (Ажлын 5-10 хоног)
- e-mongolia аппликейшнаар QR код уншуулах
- Нэг удаагийн кодоор
- Банкны эрхээр
- Тоон гарын үсгээр
- Компани эзэмшигч e-mongolia аппликейшнаараа QR код уншуулах
- Компани эзэмшигч нэг удаагийн кодоороо
- Компани эзэмшигч банкны эрхээрээ
- Тоон гарын үсгээр
Нэмэлтээр шаардсан үед
Түрээсийн талбайд үйл ажиллагаа эрхлэх бол
Нэмэлтээр шаардсан үед
ЦАХИМААР ЯАЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ВЭ?
- Системд нэвтрэх: Төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн ДАН систем ашиглан системд нэвтрэх
- Шаардлагатай хэсгийг бөглөж, бичиг баримтуудаа хавсаргаж хүсэлтээ илгээх
- Дүүргийн мэргэжилтэн хүсэлтийг хүлээн авч бүрдлийг шалгах, баталгаажуулахаар шилжүүлэх (Ажлын 8 цаг)
- Үйлчилгээ эрхлэх явцад шаардсан нэмэлт материалуудыг бүрдүүлэн хавсаргах
- Шаардлага хангасан Иргэн, ААН -ийн хүсэлтийг зөвшөөрлөөр баталгаажуулах
НЭВТРЭЛТ: Төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтэрнэ.
Иргэн дээр үйлчилгээ авах бол
Байгууллага дээр үйлчилгээ авах бол (заавал байгууллагын тоон гарын үсэг шаардахгүй бөгөөд Компани эзэмшигч иргэнээр нэвтэрсэн тохиолдолд өөрийн нэр дээрх компаниа сонгоод үйлчилгээ авах боломжтой юм)
СИСТЕМИЙН АЖИЛЛАГАА: Төлөв дамжуулах систем
Иргэн болон байгууллагын хүсэлтийг e-business.mn системээр хүлээн авч Нийслэлийн service.ulaanbaatar.mn систем рүү дамжуулна. Хүсэлтийг шийдвэрлэх албан хаагчид service.ulaanbaatar.mn систем дээр ажиллах бөгөөд хүсэлтийн шат болгоны төлөвийг e-business.mn систем рүү дамжуулж байх юм. Тиймээс иргэн болон байгууллага өөрийн хүсэлтээ ямар шатанд явж байгааг e-business.mn системийн “хүсэлтүүд” цэсээс харах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна