М.Бадарчийн Б сорьц баталгаажиж, допинг илэрсэн нь тогтоогджээ

Л.Бямбажав
2023/09/25

Энэ жилийн Үндэсний баяр наадмын түрүү бөх Улсын арслан М.Бадарчийн "А" сорьцноос допинг илэрч, улмаар есдүгээр сарын 4-ний өдөр "Б" сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгсөн.

Улсын арслан М.Бадарч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хүсэлт гаргаж, "Б" сорьцыг задлах, шинжлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцохоо илэрхийлсний дагуу тэрбээр  БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өөрийнх нь шээс мөн эсэхийг шалгаж, Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан билээ.

Тэгвэл "Б" сорьцын хариу нь эерэг гарч, допинг хэрэглэсэн нь албан ёсоор баталгаажсан байна. 

Үндэсний их Баяр наадмын тухай хуулийн  18 дугаар зүйл Допингийн эсрэг үйл ажиллагаанд дараах зохицуулалтуудыг тусгажээ.

Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хурааж, тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цолыг нөхөн олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.

18.6.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 18.5-д заасан саналыг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор улсын цол, байрыг олгохгүй байх, эсхүл хасах, эсхүл нөхөн олгох шийдвэр гаргана.

18.7.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг энэ хуулийн 18.4-т заасан хугацаагаар хасах саналыг салбар хороо зохион байгуулах хороонд гаргаж, шийдвэрлүүлнэ.

18.8.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ.

18.9.Энэ хуулийн 18.4-т заасан шийдвэр гарсан бол тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цол, чимгийг нөхөн олгоно.



7
angry
1
care
17
haha
2
liked
6
love
11
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18