ШӨХТГ: Банкууд аравдугаар сарын 11 гэхэд ипотекийн зээл авсан иргэдэд 1 хувийн шимтгэлийг буцаан төлөх үүрэгтэй

Л.Бямбажав
2023/09/24

Арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо зээл судалсны шимтгэл гэж иргэдийн зээлээс нэг хувийн шимтгэл авдаг. Энэ байдлыг зогсоохоор хуульчид нэгдэн банкуудыг шүүхэд өгч, шат, шатны шүүхэд ялсан. 

Улмаар "Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй" гэх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Дээд шүүхээс энэ сарын 11-нд хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

Тодруулбал “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий есөн банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан, үр дагаврыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд Шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн юм. 

Уг шийдвэрийн дагуу арилжааны банкууд 2021, 2022 онд ипотекийн зээл авахдаа 1%-ийн шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг буцаан төлөх ёстой болсон.

Шүүхийн шийдвэрийг банкууд сайн дураар биелүүлэх хуулийн хугацаа одоогоор үргэлжилж байгаа. Тухайн хугацаанд банкууд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Улсын байцаагчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүсэхийг ШӨХТГ-аас мэдэгдсэн.

  Арилжааны банкууд аравдугаар сарын 11 хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Энэ хугацаанд арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үндэслэлгүй авсан ипотекийн зээлийн 1 хувийг иргэдэд хүчээр төлүүлэх шаардлага үүснэ гэж ШӨХТГ-ын дарга С.Ням-Эрдэнэ өнгөрөгч Баасан гаригт мэдээлэв.


1
angry
0
care
0
haha
15
liked
1
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18