Автомашингүй өдөр: Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт оров

Л.Бямбажав
2023/09/23

Өнөөдөр автомашингүй өдрөөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам/, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Иймээс тухайн чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 42 чиглэлийн 326 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орж байна.

-Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, “Үндэсний шуудан”, Сансарын ШТС,

-Нарны замаар явах чиглэл нь “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр”,

-Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн,

-Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр” худалдааны төв, Нарны титэм

-Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.

Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах юм. Хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам/ хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр Т:2 "5 шар-Ботаник", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбус үйлчилгээ, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал” гэсэн чиглэлүүд түр зогсохыг иргэдэд анхааруулж байна. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18