Осолд орсон охины аав: Охин маань талийгаач охинтой цэцэрлэгээсээ найзалсан, одоо найзынхаа зургийг харж орилоод сэтгэл санаа нь хүнд байна

О.Шүрэнцэцэг
22 цагийн өмнө

Сургуулийнхаа урд, гарцан дээр хоёр сурагч машинд дайруулж нэг нь газар дээрээ нас барсан осол гарсан. Тодруулбал, 12-13 насны хоёр сурагч сургуулийнхаа урд гарцан дээр машинд дайруулж нэг нь газар дээрээ нас барж нэг нь  ГССҮТ-д хүргэгдсэн билээ. 

Тэгвэл осолд орсон 13 настай охины ааваас нь охины биеийн байдал ямар байгаа талаар тодрууллаа. Тэрбээр "Охин маань талийгаач охинтой цэцэрлэгээсээ найзалсан, одоо найзынхаа зургийг харж орилоод сэтгэл санаа нь хүнд байна. Миний охины хамар, хөл, тойгны яс хугарсан, гар нь хөдөлж чадахгүй байгаа, баруун хөлний шагайн хавчаар яс хугарсан байна. Одоог хүртэл шокноосоо гарч чадахгүй байгаа , сэтгэл зүйчтэй уулзуулах гээд байж байна гэх мэдээллийг өгч байна.

Ослын улмаас гэмтсэн охины биеийн байдлын талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-өөс мэдээлэл авахад "Тухайн хүүхэд ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Баруун хөлний шагайн хавчаар яс хугаралттай гэсэн оноштойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Манай төвөөс шаардлагатай нарийн шинжилгээ оношилгоог хийж байна. Хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа" гэх мэдээллийг өгсөн юм.


50
angry
6
care
23
haha
7
liked
13
love
351
sad
34
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 10 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 47 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19