ГССҮТ-ийн газарт барилгын компани хууль бусаар халджээ

Л.Бямбажав
Өчигдөр

ГССҮТ-ийн газарт "Шүүт" хотхоны барилгын компани хууль бусаар халджээ. Тодруулбал өчигдөр "Соргог баян далай" ХХК-ийн "Шүүт" хотхоны барилгыг барихад саад болж буй цахилгаан болон сангийн шугам хоолойг шилжүүлэх нэрийдлээр шөнө оройн цагаар төрийн байгууллага болох Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн газарт хууль бусаар халдсан үйлдэл гарсан байна. 

Тус төвөөс албан ёсоор зөвшөөрөл авалгүй хийгдэж буй хууль бус үйл ажиллагаа тул ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг нар газар дээр нь ажиллаж, таслан зогсоожээ. 


 

Мөн тухайн барилгын өргөгч кран нь ГССҮТ-ийн нисдэг тэрэгний талбайд хүнд өвчтөн зөөвөрлөж ирдэг нисдэг тэрэг буухад ч хүндрэл учруулж байгаа аж.

Улсын хэмжээнд гэмтэл, согогийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж буй ГССҮТ-ийн ойр орчимд энэ мэт орон сууцны барилгууд шахаж барьсны улмаас орц гарцны хэсэгт замын бөглөрөл үүсэж, яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирж буй иргэд үйлчлүүлэгчдэд хугацаа алдах, ачаалал нэмэгдэх зэрэг төвөгтэй байдал үүсэж байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 


 
 
 


3
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18