Д.Энхтүвшин: Бизнесийн орчинг сайжруулахын төлөө сэтгэл гарган, хичээж ажиллана

Л.Бямбажав
Өчигдөр

Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XXI Их хурал өчигдөр /2023.09.20/ болж тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонголоо. 

Тус танхимын ерөнхийлөгчид 13 хүн нэр дэвшүүлснээс Д.Энхтүвшин олонхийн санал авч ирэх дөрвөн жил бизнес эрхлэгчдийн дуу хоолой нь болж ажиллах үүрэг хүлээлээ. Түүнийг шарк гэдгээр нь олон хүн андахгүй. Тэрбээр "МҮХАҮТ-ын 21-р их хурлаас ерөнхийлөгчөөр сонгогдон өндөр хариуцлага хүлээж авлаа. Дэмжиж байгаа бүх хүмүүсдээ баярлалаа. Бизнесийн орчинг сайжруулахын төлөө сэтгэл гарган, хичээж ажиллана" гэжээ.

Хувийн хэвшлийн хамгийн том нэгдэл МҮХАҮТ нь сайн дурын үндсэн гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны байгууллага юм.

Танхим 5900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар Танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй. 

 Д.Энхтүвшин MУИС-ийг төгсөн 1997 онд "МCS" группээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд түүнээс хойш тус компанийн олон төсөлд үр бүтээлтэй ажиллаж, “Дэлхийн хөгжлийг Монголд” уриагаа бодитоор хэрэгжүүлэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм. Монголын топ компанид 20 гаруй жил ажиллаж, бизнесийн талбарт арвин туршлага хуримтлуулсан.


4
angry
0
care
2
haha
3
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18