Б.Ганхуяг: Энд 40 хүрэхгүй тэрбум төгрөгт яллах, яллахгүй тухай ярьж байна, үлдсэн 40 гаруй их наяд төгрөг чинь хаана байна

Н.Мижидмаа
Өчигдөр

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: : "Нүүрс гэж маш том асуудлыг иргэдэд харуулчихаад өчнөөн олон их наядаар ярьж байна. Харамсалтай нь энд 11 хүнд холбогдох хэрэг 40 гаруй тэрбум хүрэхтэй үгүйтэй, дандаа зохиомол, хэмлэгдүүлэлт явагдаж байна. Яагаад намайг Т.Аюурсайхантай холбогдуулж байгаа вэ гэхээр миний хэрэг тэдэнд жижигдээд байгаа юм байна. Би "Эрдэнэс Тавантолгой” гэх компанид 2007 оноос хойш ажиллаж байгаа. Т.Аюурсайханыг таньдаггүй байсан. Анх 2013 онд л танилцсан. Юун Т.Аюурсайханы зохион байгуулалттай гэмт бүлэглэлд орох вэ.  Энэ нөхөр "Эрдэнэс Тавантолгой"-д ч очиж үзээгүй. Би яахаараа эдний бүлэгт элсчихдэг байна. Надад хамааралгүй, зөвхөн намайг яллахад зориулсан зүйлсийг сугалж авч хэрэг үүсгэчихээд өнөөдөр энд 40 хүрэхгүй тэрбум төгрөгт яллах, яллахгүй тухай ярьж байна. Тэгвэл үлдсэн 40 гаруй их наяд төгрөг чинь хаана байна. Үнэхээр хэргээ олохгүй байна уу?, эсвэл олсон ч хүнээ нуугаад байгаа юм уу? Нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдуулж 11 хүнээр Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа бол зөвшөөрч байна. Гэхдээ дээр сууж байгаа хүмүүсээ бөөнөөрөө ярья. МАН-ынхаа асуудлыг ч ярья, нүүрсний хэргээ ч ярья л даа" гэв.

Бичлэгээр үзэх:



11
angry
1
care
3
haha
2
liked
3
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18