Завхан аймагт нохой нь зууж очсон тарвагыг чанаж идсэн иргэн халдвар авсан байж болзошгүй байна

Н.Мижидмаа
2023/09/20

Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тодруулбал, нохой нь зууж очсон тарвагыг чанаж идсэн иргэн тарваган тахлаар өвчилсөн байна. 

Уг асуудлаар Завхан аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ө.Болд: Иргэн нь халуурч, булчирхай нь цочиж өрхийн эмнэлэг дээрээ очсон. Өрхийн эмнэлгээс нь мэдээлэл аймгийн ЭМТ рүү мэдээлэл өгч, шинжилгээ хийж үзэхэд клиник шинж тэмдгээрээ тарваган тахал байх магадлал өндөр байна гэж үзэж байна. Энэ өвчин нь ОУ-д гоц халдварт өвчин гэгддэг. Тиймээс шуурхай арга хэмжээ авч нэгдүгээр хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нэгдүгээр хавьтал нь олон газраар явсан байх магадлалтай байна. 

Тус аймгийн ЗӨСТ-өөс мэдээлж байгаагаар тухайн иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарсан, гурав хоногийн өмнө тарвага өвчиж чанаж идсэн гэдэг өгүүлэмжтэй байна. Анх ирэхдээ булчирхай нь томорч, халуурсан шинж тэмдэгтэй ирсэн. Биеийн байдал нь хэвийн байгаа талаар Завхан аймаг дахь МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ мэдээлэл бэлтгэжээ.


5
angry
1
care
3
haha
0
liked
3
love
8
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18