УПЕГ: Нүүрстэй холбоотой асуудалд Хятадын прокурорын газраас хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ

Н.Мижидмаа
2023/09/20

Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцжээ.

БНХАУ-ын Бээжин хотноо 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хэрэгжилт, ялтан шилжүүлэх асуудлаар мэдээлэл, санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Мөн Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр  БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Руань Даньшөн, гадаад харилцааны орлогч дарга Жан Шиао Хан, Жан Лун нартай ажил хэргийн уулзалт хийж, хоёр улсын Ерөнхий прокурорын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудал болон зарим эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг тухайлан авч хэлэлцжээ.

Тодруулбал нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авахаар Монгол Улсаас тус улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлүүлэх талаар санал солилцож, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас энэ асуудалд анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн талаар УПЕГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18