Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр боллоо

Н.Мижидмаа
2023/09/20

Монгол Улсын Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын хувиар долоо хоног бүрийн даваа гаригт салбар бүрийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж байна. Засгийн газар хайрцаглагдсан орчноосоо гаръя, иргэдээ сонсъё гэж байгаа юм. УИХ, Засгийн газрын шийдвэр зарим тохиолдолд анхан шатанд тэс өөр болсон байдаг. Авлига, түгжрэл нэг өдөр бий болсон зүйл биш. Урт хугацаанд үүссэн, үүнийг өөрчлөхийн тулд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг баталж, хэрэгжүүлж байна.

Монгол Улсын хөгжлийг ирэх 30 жилд 10, 10 жилээр зурагласан баримт бичиг юм. Хөгжлийг хязгаарлаж буй зүйлүүдийг “Шинэ сэргэлтийн бодлого”-оор шийдвэрлэхээр зорьж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хамгийн эхний суурь нь авлигатай тэмцэх юм. Авлига нийгмийн өвчин болж байна. 5Ш ажиллагаа бидний хамтын тэмцэл байх ёстой” гээд улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, өр, зээлжих зэрэглэл, Хөгжлийн банк тойрсон асуудал, төлбөрийн тэнцлийн балансын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

“Төв аймаг 97 мянган хүн амтай, иргэдийн сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна"

Төв аймаг 97 мянган хүн амтай, иргэдийн сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Энэ нь улсын дундажтай харьцуулахад 400 мянгаар бага үзүүлэлт аж. Тус аймагт шилжин ирэгсэд жилээс жилд нэмэгдэж байна. Гэтэл сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муу, барилга байгууламж хуучирсан зэргийг иргэд хэлж байлаа. Тухайлбал, Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг “Өнгөрсөн хичээлийн жилд манай цогцолбор сургууль 3,300 хүүхэдтэй байсан бол энэ онд 3,800 болсон. 95 бүлэгтэй, нэг ангид 40-өөс дээш хүүхэд суралцаж байна. Спортын төрөлжсөн сургуулийг яаралтай ашиглалтад оруулж, бидний ачааллыг хуваалцмаар байна.

Иргэдийн шилжилт хөдөлгөөн энэ эрчээр нэмэгдвэл цаашид сургуулийн барилга шаардлагатай. Боловсролын багц хуульд төрөлжсөн ахлах сургууль байгуулна гэж заасан. Нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд багшийн төрөлжсөн сургалттай ахлах сургууль Зуунмод хотод байгуулбал зүгээр байна. Энэ хэрээр үйлчилгээний чанар хүртээмжид сайнаар нөлөөлнө” гэлээ. Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төв аймгийн Зуунмод хотын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ түвшинд гаргахгүй бол болохгүй. Таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын зураг төсөл бэлэн бол ирэх оны төсөвт төсвийг нь шийдэж өгөхөө Ерөнхий сайд хэллээ.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18