Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш товлогджээ

Л.Бямбажав
2023/09/19

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-нд болох байсан боловч яллагдагч Б.Ганхуяг Чингэлтэй дүүүргийн нийт шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар хурал тодорхойгүй хугацаагаар завсарласан. 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш /2023.09.20/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.

Б.Ганхуяг хэлсэн үгэндээ тэрбээр "Намайг есөн сар намайг хорилоо. Дахиад л Ганхуягийг гаргахгүй юм байна. Гаргаж ард түмэнд үгийг нь  сонсгохгүй юм байна.  Энд намайг байлгасаар л байх сонирхолтой хүмүүс цаана нь хэвээрээ байсаар л байна. Би хилс хэрэгт хэлмэгдмээргүй байна.Бид энд золиослогдоод тэд тэнд Засагтайгаа, тамгатай, төртэйгээ үлдэж болохгүй. Ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг.

Гүйдэг хаалганы хэрэг, модон хашааны хэрэг, чирдэг жорлонгийн хэрэг гээд яах гэж байгаа юм, тэрийг ард түмэнд жорлонгийг нь хураалаад гээд өөрсдийгөө аврах гэж байгаа юм уу. Үүнд итгэдэг ард түмэн гэж байхгүй. Би итгээд үгээ хэлмээр байна. Нүүрсний том том төслүүд нь хаана байгаа юм бэ, энэ төслүүдийн ард байгаа эзэд нь хэн юм, Аюурсайхан юм уу. Аюур биш. Энэ хүн энд юу хийж суугаа юм бэ. Надтай хальт найзалсны төлөө энд ирээд сууж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя хэдүүлээ. Нүүрсний сүртэй яригдаад байсан нууц гэрээ, нүүрсний тээвэр, хил, гааль энэ бүхэн хаана байгаа юм бэ. Би АТГ-т бүгдийг нь хэлсэн, одоо хаана байна. Надад жорлонгийн хэрэг тохонгуутаа өөрсдөө тэнд ард нь үлдэх гээд байгаа юм уу. яагаад гэвэл би энэнд нь хамааралгүй" хэмээн хэлсэн юм. 

Мөн тэрбээр Хүний эрхийн үндэсний комисст захидал бичсэн байдаг. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18