Сэрэмжлүүлэг: Богд уулын замд осол гарч 7 хүн гэмтэж, 2 хүн нас баржээ

О.Шүрэнцэцэг
2023/09/19

Өчигдөр Богдхан уулын замд ноцтой зам тээврийн осол гарч 7 хүн хүнд гэмтэж, хоёр хүн амиа алджээ. Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Хүрхрээгийн-Ам”-ны автозамд 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр өдрийн 10:00 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход “Приус-30” загварын суудлын автомашин, “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн М 18 настай, эрэгтэй, Б 45 настай, эмэгтэй, Л 27 настай, эмэгтэй, Э 18 настай, эмэгтэй, М 18 настай, эрэгтэй, Э 20 настай, эрэгтэй, Б 20 настай, эрэгтэй нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д тээвэрлэн хүргэсэн байна.

Харамсалтай нь иргэн Б 74 настай, эрэгтэй нь автомашины эд ангид хавчуулагдан нас барсан, иргэн Ү 20 настай, эмэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үед нас барсан тул цогцсыг нийслэлийн Тээврийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


3
angry
2
care
4
haha
1
liked
4
love
44
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 34 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 48 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 59 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19