"Эрдэнэт" үйлдвэрийн ажилтан хүхрийн хүчилд түлэгдэж, биеийн байдал нь хүнд байна

Л.Бямбажав
2023/09/18

"Эрдэнэт" үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн ажилтан өнөөдөр /2023.09.18/ хүхрийн хүчилд түлэгдсэн осол гарчээ. Тухайн ажилтан эрэгтэй бөгөөд биеийн байдал нь хүнд, маргааш өглөө нисдэг тэргээр Улаанбаатарт авчирна гэх мэдээлэл байна. 

Сануулахад, өнгөрсөн Баасан гаригт "Эрдэнэт" үйлдвэрийн уурхайн ажилчид ажил хаялт зарлаж, тус үйлдвэрийн захирал Г.Ёндонгийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж мөн  цалингаа нэмэхийг шаардсан.  

Тодруулбал, "Эрдэнэт"  үйлдвэрийн ажилтнууд тэтгэвэрт гарахдаа хүүхдээ үйлдвэрт ажилд оруулдаг байдлыг тус үйлдвэрийн захирал Г.Ёндон цуцалж, бүх ажилтныг сонгон шалгаруулж ажилд авахаар болсон нь ажилчдын эсэргүүцэлтэй тулгарсан юм. 

Улмаар "Эрдэнэт" үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөлтэй хэлэлцээ хийснээр "Эрдэнэт" үйлдвэр ажилчдынхаа цалинг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 30 хувиар нэмэгдүүлэх болсноор ажил хаялт зогссон билээ. 


0
angry
1
care
1
haha
4
liked
0
love
5
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18